Хөгжлийн Банк(ХБ)-ны нөхцөл байдлын талаар тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэл өглөө.
ХБ-ны чанаргүй зээлийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосноос хойш 33 зээлдэгчийн 136.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Үүнийг зээлийн нөхцөл байдлын ангиллаар дараах байдлаар ялгажээ.
2017 онд Хөгжлийн Банкны тухай хуулийг шинэчилснээр Монголбанк хяналт шалгалт хийх болсон. Үүнээс өмнө чанаргүй зээлийн хэмжээг Хөгжлийн Банк дотоод дүрэм журмаараа тооцож иржээ.
"Монголбанк хяналт шалгалт хийснээр ХБ-ны чанаргүй зээлийг 2018 онд 417 тэрбум байх байсан гэж тооцсон. Тэр тохируулгыг манай банкнаас хийлгүй явсаар 2020 онд чанаргүй активыг 884 тэрбум гэж тооцож тайлагнасан. 2021 оны Монголбанкны шалгалтаар чанаргүй зээл 1.8 их наяд буюу нийт активын 57 хувьд хүрсэн байна" гэдгийг Н.Мандуул хэллээ.
Одоогоор нийт зээл 3.2 их наяд төгрөг байгаагаас
- 1.8 их наяд төгрөг нь чанаргүй
- анхаарал хандуулах 200 гаруй тэрбум төгрөгийн зээл байна.
Монголбанк нэмээд 784 тэрбумын эрсдэлийн сан байгуулах шаардлага тавьжээ. Тэрбээр мөн чанаргүй зээл олголтод хамаарч буй тухайн үеийн удирдлага болон ТУЗ-ийн дарга нараар ангилан танилцуулсан юм.
1.8 их наядын чанаргүй зээл хэзээ гарсныг харвал:
- 2012 онд 305 тэрбум
- 2013 онд 169 тэрбум
- 2014 онд 446 тэрбум
- 2015 онд 289 тэрбум
- 2016 онд 25 тэрбум
- 2017 онд 393 тэрбум
- 2018 онд 143 тэрбум
- 2019 онд олгосон зээлээс 22 тэрбум төгрөгийн зээл өнөөдөр чанаргүй болсон зээлд ногдож байна.
- Ким Жан Жин захирлын үед олгосон зээлээс 305 тэрбум нь чанаргүй
- Н.Мөнхбат - 931 тэрбум
- Б.Батбаяр - 536 тэрбум
- Г.Амартүвшин захирлаар ажиллах үед гаргасан зээлээс 22 тэрбум нь төгрөг нь тус тус чанаргүй ангилалд шилжжээ.
ТУЗ-ийн шийдвэрээр бүлэглэж харуулбал
- Б.Батбаяр ТУЗ-ийн дарга байх үеэс - 305 тэрбум
- Б.Шинэбаатар - 931 тэрбум
- Б.Даажамба - 420 тэрбум
- М.Бармагнай - 138 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд хамаарч байна.
ХБ-ны үйл ажиллагааг сайжруулах хүрээнд цаашдаа
- Хяналт шалгалт хэрэгжилтийг олон нийтэд ил тод байлгах саналтай байна.
- Хөгжлийн банкаар санхүүжүүлэх төслүүдийг цаашдаа УИХ, Засгийн газар баталж байх ёстой. Банк үр ашгийн судалгааг хийгээд бие даан зээлийн шийдвэр гаргах
- Төсөл хэрэгжүүлэгч дээр магадлан шинжилгээ хийх ёстой
- Төгрөгийн орлоготой зээлдэгчийг валютын эрсдэлээс хамгаалахын тулд Монголбанк, Сангийн яамтай хамтрах шаардлагатай гэж үзэж байгаагаа Н.Мандуул хэллээ.