Зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөөг 114.7 хувиар биелүүлжээ

оруулсан Алсын Хараа

Манай улс өнгөрсөн онд 28,686.6 мян.тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлын нөхцөл байдлын улмаас БНХАУ хилийн боомтоо 11 дүгээр сарын 28-наас хааснаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тасалдаж, 16,137.1 мян.тн нүүрс экспортолсон нь 56.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин зэсийн баяжмалын тухайд, 1.118.4 мянган тонныг экспортлохоор тусгасан бол оны эцсийн байдлаар 1,282.5 мянган тонныг экспортод гаргаснаар гүйцэтгэл 114.7 хувь буюу төлөвлөгөө давуулан биелүүлжээ.

Өнгөрсөн онд 7,993.2 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бол жилийн эцсийн байдлаар 7,106.2 мян-тн-ыг гаргаж, гүйцэтгэл 88.9 хувьтай байв. Мөн онд 20 тн алт худалдан авахаар төлөвлөж, Монголбанк оны эцэст 20.8 тн алт худалдан авснаар гүйцэтгэл 104 хувиар биелүүлжээ.

Газрын тосны экспортын гүйцэтгэл 79.5, цайрын хүдэр, баяжмалын экспорт 94.5, хайлуур жошны хүдэр, баяжмалын экспорт 90.3 хувийн гүйцэтгэлтэй байгааг УУХҮЯ мэдээллээ.

Сэтгэгдэл бичих