Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна

оруулсан Алсын Хараа

2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Улсын хэмжээнд наймдугаар сарын 17-ны өдрөөс 28-ны өдрийг дуустал зохион байгуулна. Ингэхдээ E-Mongolia платформоор дамжуулан зохион байгуулах аж.

Иргэд нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

-Хэрвээ хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 14-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх;

2020 оны нэгдүгээр сарын 01-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

Сэтгэгдэл бичих