Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ

оруулсан Алсын Хараа

“Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киног дөрөвдүгээр сарын 16-наас бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болгох юм. “Хувьсал” продакшны 10 дахь дэлгэцийн уран бүтээл болон мэндэлж буй “Сэтгэлийн уяа” кинонд Гавьяат жүжигчин У.Уранчимэг эмээгийн дүр бүтээсэн байна. Түүний хувьд амьдрал дээрээ эмээ болж, зээгийн зулай үнэрлээд буй. Цахим орчинд тэрбээр "Uujuu's grandma" хуудсыг хөтлөн, зээ хүүтэйгээ өнгөрүүлсэн хөгжилтэй, дурсамжтай хормуудаа хадгалан үлдээдэг.

Тайз, дэлгэцийн олон олон уран бүтээлд өөр өөр онцлогтой дүрүүдийг гарамгай бүтээж ирсэн түүнийг энэ удаа "Сэтгэлийн уяа" киноноос эмээгийн төрхөөр харах нь. Ташрамд дурдахад, “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны дүрүүдэд Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, жүжигчин Б.Анхбаяр, Б.Хосбаяр, У.Содбилэг нар тогложээ.

Сэтгэгдэл бичих