"Чингис хаан" үндэсний музей, Английн Лийдс хот дахь “Royal Armouries” музейтэй хамтарсан “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” сэдэвт үзэсгэлэн 2026 оны наймдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
Энэ хүрээнд Монголын зун, XIII зууны үеийн Чингис хааны цэрэг дайчид морь унах чадварыг хэрхэн эзэмшиж, дайн байлдаанд морьтон цэргүүд яаж бэлтгэдэг байсныг бодитоор үзүүлж байгаа аж. Мөн цаасаар монгол гэр хийх, монгол элч Хурдан Баттай хамт Ази, Африкийн үзүүлэнгийн хэсгийг сонирхох зэрэг үйл ажиллагааг үнэ төлбөргүй толилуулж байна.
Монголчууд XIII зуунд өртөөгөөр дамжуулан мэдээллийг маш шуурхай хүргэдэг байсан. Тус аргыг Хурдан Бат хөтчөөр дамжуулан олон нийтэд танилцуулж байна.
