Селин Дион тайзнаа эргэн ирлээ

оруулсан Алсын Хараа

Канадын дуучин Селин Дион өчигдөр Парис хотноо хүрэлцэн ирж, 16 концертоос бүрдэх цуврал тоглолтынхоо бэлтгэлийг хийж эхэлжээ.

Эрүүл мэндийн асуудлын улмаас уран бүтээлээ 6 жилийн турш толилуулаагүй дуучин бүсгүй ийнхүү тайзнаа эргэн ирж байна.

Түүний эхний концертууд 9 дүгээр сарын 12-ноос 10 дугаар сарын 17-нд болно. Ингэхдээ тэрбээр долоо хоногт гурван удаа буюу лхагва, баасан, бямба гаргуудад уран бүтээлээ толилуулахаар төлөвлөж байна.  Нэг концертыг 30 гаруй мянган хүн үзэх боломжтой бөгөөд тасалбарууд нь хэдийн зарагджээ. Бусад 10 концертыг ирэх оны тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Парис хотноо ирсэн Селин Дионыг фэнүүд нь Royal Monceau зочид буудлын үүдэнд угтан авчээ. Тэрбээр 2024 оны Олимпын наадмын нээлтэнд Эдит Пиафын Hymne à l’amour гэдэг дууг дуулсныг эс тооцвол Францад бараг 10 жилийн хугацаанд тоглолт хийгээгүй юм. Түүний 27 цомгоос 15 нь франц хэлээр дуулсан дуунуудын цомог бөгөөд "Парис бол миний хоёр дахь гэр орон" хэмээн дуучин бүсгүй ярьдаг.

С.Дион 6 жилийн турш уран бүтээлээ туурвиагүй нь төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг Мерш-Вольтманы хамшинж хэмээх маш ховор тохиолддог өвчин туссантай холбоотой.

Сэтгэгдэл бичих