THE HU хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан “Wolf Totem” тоглолт 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
10 жилийн ойн “Wolf Totem” тоглолтын хүрээнд хамтлагийн онцлох бүтээлүүдээс бүрдсэн тусгай хөтөлбөр толилуулагдах бөгөөд ойд зориулсан тайзны шийдэл, контент, дуу дүрсний үзүүлбэрүүдийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна.
Энэ удаагийн тоглолтын гол концепц нь өнгөрсөн 10 жилийг дурсахаас илүүтэйгээр THE HU-ийн хөгжмөөр дамжуулан үзэгч бүрийн доторх эрч хүч, омог бардам зан, сүлд хийморийг сэргээхэд чиглэж байгаа юм.
Тоглолтын тасалбарыг: Shoppy.mn , Ticket.mm, EventX болон Portal.mn-аар авах боломжтой.
Тасалбарын ангилал:
- Early Wolf – 79,000₮
- Early Wolf Fanzone – 169,000₮
- Chillzone – 169,000₮
- VIP – 699,000₮