Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булш илрүүллээ

оруулсан Алсын Хараа

ШУА-ийн Археологийн хүрээлэн болон АНУ-ын Мичиганы их сургуулийн хамтарсан баг энэ сарын 12-25-нд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Гал
мод хэмээх газарт малтлага хийж, Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булш илрүүлжээ.
Судалгааны явцад өвөрмөц шаазан ваар, эмээл, дөрөө, амгай зэрэг морины иж бүрэн тоног хэрэгсэл, төмөр зэв, саадагны тоноглол, төрөл
бүрийн чимэглэлүүд олдсон байна. Эдгээр нь тухайн үеийн нийгэм, соёл, ахуйг судлахад түүхийн өндөр ач холбогдолтой олдворууд аж.
Судалгааны багийн ахлагч, доктор Ж.Баярсайхан «Эдгээр олдворын зарим нь Монголын нутгаас бүрэн бүтнээрээ олдож байгаагүй тул Эзэнт
гүрний үеийн судалгаанд онцгой байр суурь эзэлнэ» хэмээв.
Өдгөө илрүүлсэн олдворуудыг бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, нарийвчилсан шинжилгээ хийх ажлыг үргэлжлүүлж буй бөгөөд
судалгааны үр дүнг нийтэд үе шаттайгаар танилцуулах гэнэ.
Ташрамд дурдахад, доктор Ж.Баярсайханаар ахлуулсан баг Хөвсгөл аймгийн цэвдэгтэй хөрсөнд 700-800 жилийн турш хадгалагдан үлдсэн
өвөрмөц ваар бүхий олдворыг ийнхүү хоёр дахь удаагаа илрүүлээд байна.

Сэтгэгдэл бичих