Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар мэдээлэл хийж байна
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Ерөнхийлөгчөөс буугаад зургаан жилийн турш төрийн аливаа албан тушаал хашихгүй байх эрх зүйн зохицуулалт шаардлагатай" гэв.
УИХ-ын гишүүнХ.Тэмүүжин "Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусныхаа дараа УИХ-ын гишүүн, намын дарга, ТӨК-ийн захирал эсвэл ТУЗ-ийн бүрэлдэхүүнд ажиллах боломжгүй байх ёстой. Энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулсан. Уг хуулийн төслийг яаралтай батлах шаардлагатай" гэлээ.