Ерөнхийлөгчийн сонгууль наашлах боллоо. Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх гэнэт цочмог шийдвэр гаргаж Ерөнхийлөгчийн суудлыг хаяж явснаас ийнхүү сонгууль наашилсныг хүн бүр мэднэ биз ээ. МАН энэхүү ээлжит бус сонгуулийг улс төрийн хожоо гаргах боломж гэж баяртайгаар хүлээн авах шиг боллоо. Яагаад гэвэл АН бэлтгэлгүй байсан, дээрээс нь хүнээ тохирч чадалгүй хэрүүл хийсээр цагт нь тулгана. Бас мөнгө төгрөг босгож чадахгүй, иймээс сонгуульд ялж чадахгүй гэж тооцож байна. МАН намд бол Зандка буюу Г.Занданшатар бараг жилийн өмнөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлаад үүдтэй бүгдээр чихэж яваа. Үүнийг намын нөхөд нь их дурамжхан хүлээж авч байгаа бөгөөд “яг ч түүнийг дэвшүүлнэ гэж тохироогүй дээ” гэцгээж байна.
Ер нь ч тэр энэ гэж тохироогүй нь үнэн л дээ. Яг түүн шиг гэгчээр АН бас “Зандка”-тай болчих шиг боллоо. Хүнээ тохирч амжих нь бүү хэл сонгуульд орох тухайгаа ч ярьж амжаагүй байтал АН-аас Д.Ганбат гишүүн “би дэвшихээр боллоо” гээд пиардаад эхлэв. Энэ тухай бүлгийн дарга Б.Түвшин: Ардчилсан сэргэлт холбооноос Д.Ганбат гишүүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших шаардлага хангасан, нэр цэвэр хүн гэж үзэж байгаа. АН-аас олон хүн Ерөнхийлөгчийн сонгуулийн дотоод сунгаанд нэр дэвших байх гэж хэлээд бүүр “морийг нь эмээллээд” өгөв. АН-ын гишүүд мөн л “түүнийг дэвшүүлнэ гээгүй дээ,өөр олон хүн байгаа шүү дээ” гэцгээж байна. Ийнхүү АН бас нэг “зандка”-тай боллоо гэцгээж байна.
Д.НАЦАГ
"Өдрийн сонин"
/2026.11.24/