Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос ирэх сарын 10-нд Фүкүока хотод эхлэх 2024 оны сүүлийн тэмцээн, Кюүшү башёгийн банцүкэг зарлажээ.
Энэ башё хэд хэдэн зүйлээрээ онцлогтой. Нэн түрүүнд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хэрхэх нь анхаарал татаж буй. Тойргийн барилдааныг дундаас нь орхисон тэрбээр банцүкэд эрэмбэлэгдсэн ч оны сүүлийн башёд зодоглох эсэх нь тодорхойгүй байна. Тэгвэл сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 13-аас дээш даваа авахад озэки цолоо эргүүлэн авах боломжтой болтой. Учир нь тэр сүүлийн хоёр башёгийн нийлбэрээр 20 даваатай яваа юм. Түүнчлэн улсын гарди Д.Рагчаагийн хүү, Асасэкирюү Б.Дашнямын шавь Асахакүрюү Р.Жамьянтогтох макүшитагийн тавд эрэмбэлэгджээ. Түүний хувьд оны сүүлчийн башёд тавин хувийн амжилтаа үзүүлбэл 2025 оны анхны тэмцээнд жюүрёод дэвших магадлал өндөр байна.
Банцүкэд нийт 45 дэвжээний 584 бөх бичигдсэний 21 нь монгол сүмочид бөгөөд манайхан дөрвөн зиндаанд барилдана. Аки башёд анх удаа мэргэжлийн сумогийн дохёд гарч жонокүчи зиндааны түрүүлсэн Госэйзан Б.Мөнх-Од жониданы зүүний тавд эрэмбэтэй болжээ.
Үүнээс гадна энэ башёгоос ёкозүна тодорч мэднэ. Учир нь шинэхэн озэки Оносато энэ оны хамгийн олон даваатай бөхийн жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд нийт 56 даваатайгаа башёг эхлүүлэх нь ээ. Ингээд банцүкэг танилцууъя.
Банцүкэ
Ёкозүна Тэрүнофүжи
Котозакүра Озэки Хоошёорюү
Озэки Оoносато
Киришима Сэкивакэ Дайэшёо
Вакамотохарү Комүсүби Шёодай
Оохо Маэгашира-1 Хирадоүми
Вакатакакагэ М-2 Үра
Аби М-3 Атамифүжи
Чүраноүми М-4 Оошёома
Тобизарү М-5 Котошохо
Таканошо М-6 Нишикиги
Эндо М-7 Митакүми
Роога М-8 Гоонояма
Мидорифүжи М-9 Такаясү
Ичиямамото М-10 Такарафүжи
Тамаваши М-11 Мэйсэй
Хокүтофүжи М-12 Саданоүми
Рюүдэн М-13 Шонаноүми
Чиёошома М-14 Нишикифүжи
Оонокацү М-15 Токихаяатэ
Шиши М-16 Такэрүфүжи
Асакорюү М-17 Бүшёозан
Монгол бөхчүүд
Жюүрёо
З-4 Тамашохо Э.Энхманлай
З-8 Б.Миторюү Төрболд
Б-9 Дайшохо Ч.Шижирбаяр
Макүшита
Б-5 Асахакүрюү Р.Жамъянтогтох
З-8 Кёкүкайюү Ш.Далайбаатар
З-13 Дэванорюү Т.Тэмүүлэн
З-18 Казэноүми Ц.Билгүүн
Б-19 Котокэнрү Г.Билгүүн
Б-31 Хокүтомарү Н.Чинзориг
З-36 Хокүтэнкай Г.Сүхбат
Б-38 Саданохикари Д.Наранцогт
З-47 Сэйхакүхо Ө.Дэмиджамц
Жонидан
З-5 Госэйзан Б.Мөнх-Од