"Perseverance" аппарат Ангарагийн тогооны амсар луу авирч эхэлжээ

оруулсан Алсын Хараа

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ "Perseverance" явагч аппарат Ангараг гараг дээр шинэ даалгаврыг эхлүүлжээ.

Тодруулбал, сүүлийн 3 жил хагасын турш Езеро тогооны ёроолоор хэрэн явж байсан зургаан дугуйт аппарат мягмар гаргаас дээш авирч эхэлсэн байна. Улмаар тогооны амсарт очиж дээж цуглуулахын тулд дээш 305 м өгсөх ажээ.

2021 онд Улаан нүдэн гараг ​​дээр газардсанаасаа хойш "Perseverance" нэгэн цагт дүүрэн устай байсан тогооны ёроолоос 22 чулуулгийн дээжийг цуглуулжээ.

Эдгээр дээж нь судлаачдад олон тэрбум жилийн өмнө уг гаргийн уур амьсгал ямар байсныг, мөн эртний амьдралын ул мөр байгаа эсэхийг олж мэдэхэд тус дөхөм болж магадгүй юм. НАСА одоо чулуулгийн дээжийг Дэлхийд авчрах арга замыг судалж байна.

Калифорни муж улс дахь НАСА-гийн лабораторийн ажилтан Стивен Ли хэлэхдээ, тогооны амсар дээрх чулуулаг нь Ангараг, Дэлхий зэрэг чулуурхаг гаргууд хэрхэн үүссэн талаарх мэдээллийг өгч магадгүй гэлээ. Гэхдээ аппаратын цаашид туулах зам тийм ч амар биш байх гэнэ. Уг аппарат судалгааны явцад ойролцоогоор 29 км замыг туулаад байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих