А.В.Александровын нэрэмжит, Оросын армийн дуу бүжгийн эрдмийн чуулга төв талбайд тоглолоо

оруулсан Алсын Хараа

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, А.В.Александровын нэрэмжит, Оросын армийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамтарсан хүндэтгэлийн тоглолт жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо.

Тоглолтыг Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан, XX зууны түүхэн үйл явдлын нэг Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулан зохион байгуулсан юм.

А.В.Александровын нэрэмжит, Оросын армийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон дэлхийн улс орнуудад аялан тоглохдоо тухайн орны ард түмэнд зориулан эх хэлээр нь ая дуугаа өргөдөг уламжлалтай. Тэгвэл энэ удаад Монголын ард түмэнд зориулан Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын шилдэг бүтээлүүдийн нэг "Халх голын өглөө" дууг орос хэлээр, "Ижилдээ ганцхан шарга" дууг монгол хэлээр дуулсан юм.

Дэлхийн 70 гаруй оронд аялан тоглосон тус алдартай чуулга Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд 2019 оны наймдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод тоглолтоо хийж байсан билээ.

 

Сэтгэгдэл бичих