Эрчим хүчний яамнаас эрчим хүчний салбарын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна.
Өнгөрсөн шөнө манай улсын эрчим хүчний системийн оргил ачаалал 1,187 МВт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6%-аар өсжээ. Харин ОХУ-аас авсан импортын эрчим хүч 23%-ийн өсөлт үзүүлсэн байна. 2019 оны арванхоёрдугаар сард оргил ачаалал 1,153 МВт хүрч байсан бол энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс хойших дүнгээр 1,309 МВт хүрэв.
ДЦС-УУДЫН ХУВЬД 945 МВТ БА НИЙТ ХЭРЭГЛЭЭНИЙ 83 ОРЧИМ ХУВИЙГ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
Эрчим хүчний системийн нөхцөл байдлын талаар “ДҮТ” ХХК-ийн Диспетчер инженер Б.Цэрэнбат "Яг одоогийн байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний хэрэглээ 1,147 МВт байна. ДЦС-уудын хувьд нийт 945 МВт ба нийт хэрэглээний 83 орчим хувийг үйлдвэрлэж байна.
Хэрэглээний тухайд:
- Улаанбаатар
- Дархан-Сэлэнгэ
- Эрдэнэт-Булган
- Баганауур-Чойр
- Дархан төмөрлөг
- Эрдэнэт УБҮ
Үндсэндээ эрчим хүчний хэрэглээ цаг агаар огцом хүйтэрч байгаатай холбоотойгоор нэмэгдэж байна. Иймээс иргэд оргил ачааллын цагуудад хэрэглээ зөв зохистой байлгахыг зөвлөж байна” гэв