Манай улсад омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12 тохиолдол батлагдлаа

оруулсан Алсын Хараа

Манай улсад омикрон хувилбарын зөөвөрлөгдөж ирсэн 12 тохиолдол батлагджээ. Энэ тухай  өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Геномын дараалал тогтоох шинжилгээгээр манай улсад нийт 12 сорьцод омикрон хувилбар батлагдлаа. Энхийг сахиулагчдаас 10, Истанбул-Улаанбаатарын нислэгээс нэг, Бангкок-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс тус тус илэрсэн. NGS-ээр баталгаажуулах энэ шинжилгээг олон сорьцоос түүвэрлэж цөөн тооны сорьцод хийдэг. Мөн дотоодын халдвар болон бусад нислэгээр зөөвөрлөгдөж ирсэн PCR шинжилгээгээр омикроны сэжигтэй тохиолдлуудын дараагийн шинжилгээг төлөвлөж байна. NGS-ийн технологиор шинжилгээ хийхэд 7-10 хоног шаарддаг" хэмээв. Эдгээр тохиолдлын 10 нь эмнэл зүйн хувьд хөнгөн байгаа гэдгийг тэрбээр тодотгов. Түүнчлэн ойрын хавьтлуудыг тогтоох, шинжилгээ хийж байгаа аж. Манай улс 11 дүгээр сарын 27-ноос хойш 109 нислэг хүлээн авснаас 54-т нь коронавирусний халдварын тохиолдол бүртгэгджээ.

Сэтгэгдэл бичих