АНУ-аас Монгол Улс руу долоо хоногт гурван удаа нислэг үйлдэхээр боллоо

оруулсан Алсын Хараа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн онд шийдвэрлэсэн нэг томоохон ажлын нэг нь Монгол Улс-АНУ хооронд шууд нислэгтэй болох асуудлыг шийдсэн явдал юм. Цаасан дээр олон жил болсон энэ асуудал ийнхүү нэг жилийн дотор бодит ажил болоод байна. Соёлын сайд Ч.Номин "United Airlines" компанийн Ази тивийн бүс хариуцсан захирал Уалтер Диаз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

АНУ-ын тэргүүлэх агаарын тээвэрлэгч “United Airlines” компани 2025 оны тавдугаар сарын 1-нээс Улаанбаатар-Нарита чиглэлд нислэг үйлдэж эхлэх төлөвлөгөөгөө зарласан. Уулзалтаар долоо хоногт гурван удаагийн нислэг үйлдэх, олон улсын нислэгийн системд Монгол Улсыг чиглэсэн нислэгийг нэмэх асуудлыг хэлэлцэв.

Энэхүү нислэгийн чиглэл нь Хойд Америкийн жуулчдыг татах, тийзний үнэ буурах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой гэж ССАЖЗЯ-наас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих