О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг каунтри дуучин болжээ

оруулсан Алсын Хараа

Азийн шилдэг бүтээн байгуулалт, бизнесийн, хувь хүний онцгой ололт амжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн шилдгүүдийг шалгаруулан, алдаршуулдаг “The Knights Award” ёслолын ажиллагаа Малайзын нийслэл Куала Лумпур хотын филармонийн танхимд өчигдөр болов.

Энэхүү ёслолд манай улсаас анх удаа дуучин О.Энх-Эрдэнэ урилгаар оролцхоор болсон талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр “The Outstanding Country Singer of the Year” номинацийн сүүлийн шатанд шалгарч, шагнал хүртсэн юм. Тодруулбал, 30 орчим орны уран бүтээлч оролцсон тус ёслолын Азийн шилдэг каунтри дуучнаар шалгарсан байна.

О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч, “The World’s Best 2019” болон “America’s Got Talent: Fantasy League 2024” шоуны шөвөгт шалгаран үлдсэн бөгөөд “New Nomad Records” леблийн артист, дуучин билээ.

Сэтгэгдэл бичих