Land Cruiser 200 загвар 2021 онд сүүлчийн удаа үйлдвэрлэгдэх гэнэ

оруулсан Алсын Хараа

Японы Тоёота компани 60 гаруй жилийн түүхтэй алдарт Land Cruiser загвараа 2022 оноос шинэчлэх төлөвлөгөөтэй байгааг АНУ-ын Car and Driver сэтгүүл мэдээлжээ.

Америкийн автомашин борлуулагчийн эх сурвалжаас олж авсан мэдээллээс үзвэл 2021 онд одоогийн 200 ангиллын загвар сүүлчийн удаа үйлдвэрлэгдэх гэнэ. 200 ангиллын цуврал загварууд 2007 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа юм.

2022 онд 300 ангиллын анхны Land Cruiser загвар зах зээлд гарах уу, эсвэл энэ брэнд төгсгөл болж, цоо шинэ брэнд мэндлэх үү гэдэг нь тодорхойгүй байгаа ажээ. Бас энэхүү шинэчлэл АНУ-аас бусад улс орнуудын зах зээлд адилхан нэвтрэх үү гэдэг нь тодорхойгүй байна.

Зарим мэргэжилтнүүд Land Cruiser 300 ангиллын загварыг гибрид буюу бензин, цахилгаан хосолсон хөдөлгүүртэй гарах магадлалтай гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Car and Drive

Сэтгэгдэл бичих