124 жилийн түүхтэй, Ла лигийн 27, Аваргуудын лигийн тав, Супер цомын таван удаагийн аварга Испанийн алдарт “Барселона” клубийн ерөнхийлөгч Жоан Лапорта манай улсад хүрэлцэн иржээ.
Тэрбээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн урилгаар Монгол зочилсон бөгөөд өчигдөр Ч.Номин сайдтай албан ёсны уулзалт хийсэн байна. Энэхүү уулзалтаар “Барселона” клубийн мэргэжилтнүүд Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран “Барса академи”-ийн үйл ажиллагааг хөгжүүлэх, залуу тоглогчдын ур чадварыг сайжруулах, сургалтын арга зүйг Монголд нэвтрүүлэх чиглэлд санал солилцжээ.
Мөн цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд “Go Mongolia” үндэсний брэндийн хүрээнд Барселона клубтэй хамтран Монгол Улсыг олон улсад сурталчлах чиглэлээр ярилцсан аж.