Монгол Улсын Засгийн газрын “Журам батлах тухай” 2023 оны 391 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-ын дагуу шилдэг бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдан авах, уран бүтээлчдийг сурталчлах дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл 2024” үзэсгэлэн үзэгчдийн мэлмийг мялааж эхэлжээ.
Уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн энэхүү үзэсгэлэнд уран зураг, монгол зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляци, холимог техникийн нийт 50 гаруй бүтээл дэлгэсэн бөгөөд ирэх сарын 8-ныг дуустал нээлттэй байх аж.
Харин шилдэг бүтээлүүдийг улсын санд худалдан авах үйл ажиллагаа ирэх сарын 8-нд Уран зургийн галерейд болно.