“Тэнгэрийн хүү” жүжгийг 2025 онд Унгарын Будапешт хотод тоглоно

оруулсан Алсын Хараа

Улсын драмын эрдмийн театрын урилгаар Унгар улсын Бупадешт хотын үндэсний театрын захирал Аттила ВиднянскиОлон улсын театрын наадмын ерөнхий зохион байгуулагч Эдит Агота Кулсар тэргүүтэй зочид Монголд ирж, “Тэнгэрийн хүү” жүжиг үзсэн байна.

Энэ үеэр хоёр тал харилцсан ярилцсаны үндсэн дээр 2025 оны дөрөвдүгээр сард болох 12 дахь удаагийн Олон улсын театрын наадамд оролцохын сацуу Будапештын үндэсний театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжгийг тоглохоор болжээ. 2014 оноос эхлэн зохиогдсон дээрх наадмын зорилго нь Унгарт олон улсын театрын уулзалтууд зохион байгуулах бөгөөд сүүлийн жилүүдэд тус хөтөлбөрийн хүрээнд  тус улсын үзэгчид 30 гаруй театрын 200 гаруй тоглолтыг үзсэн байна.

2025 онд Монгол, Унгар Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн хүрээнд Соёлын яамнаас санаачлан зохион байгуулж буй Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах “GO MONGOLIA” хөтөлбөрөөр УДЭТ-ынхан Олон улсын театрын наадамд оролцохоос гадна Унгарт ажиллаж, амьдарч байгаа монголчууд болон Унгарын үзэгчдэд “Тэнгэрийн хүү” жүжгээ тоглох юм.



Сэтгэгдэл бичих