Улаанбаатарт коронавирусийн 178, орон нутагт 189 тохиолдол шинээр илэрлээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 367 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 20-оор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 940,726 болж нэмэгдэв.

Илэрсэн халдварын

  • 178 нь Улаанбаатар хотод,
  • 189 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангайд 17, Баян-Өлгийд долоо, Баянхонгорт ес, Дархан-Уулд 13, Дорноговьд 37, Орхонд 10, Өмнөговьд 59, Сүхбаатарт найм, Сэлэнгэд нэг, Төв аймагт хоёр,  Увсад ес, Ховдод 17 бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 571 хүн эдгэрсэн бол одоогоор 8,965 хүн хяналтад байна.

Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.

Сэтгэгдэл бичих