Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 77 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 58 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 884 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 8 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв. Эрүүгийн хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв.