100 жилийн наадмыг гурван найруулагч найруулна

оруулсан Алсын Хараа

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертыг гурван найруулагч хамтран найруулахаар болжээ.

Энэ талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос тодруулахад “Шадар сайдын зохион байгуулах хорооны хурлаар тавдугаар сарын 7-ны өдөр шийдвэрлэсэн. Уг хурлаар Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар хамтран найруулахаар болсон” гэв.

Засгийн газраас Ардын хувьсгалын 100 жилийн ойд ач холбогдол өгч, цар тахалтай байгаа хэдий ч үзэгчтэй наадам зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн.

Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. Харин "Херо" Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан.

Сэтгэгдэл бичих