Францын “Historia” сэтгүүлийн тусгай дугаарт Монголын эзэнт гүрний талаар нийтэлжээ

оруулсан Алсын Хараа
Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын түүхийн музейд “Чингис хаан- Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг тун удахгүй толилуулна. Үүнтэй холбогдуулан Монголын эзэнт гүрэн, Чингис хаан болон Чингис хаан музейн талаар франц хэлтэн орнуудын соёл урлаг, түүхийн салбарт нэр хүндтэй “Historia” сэтгүүлийн 9-11 дүгээр сарын (№69) тусгай дугаарт олон сонирхолтой нийтлэл хэвлэлээ.
сонин mn
Эрдэм шинжилгээ, түүх, соёлын чухал ач холбогдолтой энэ төсөл нь олон хүний уйгагүй хамтын ажиллагааны үр дүнд ажил хэрэг болжээ. Тухайлбал, Монгол судлаач, Нантеррийн их сургуулийн профессор, “Чингис хаан- Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн шинжлэх ухааны куратор хатагтай Мари Фабру, олон улсын эрдэмтэд хамтран ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны яам мэдээлэв.
сонин mn

Сэтгэгдэл бичих