Монгол Улсын ардын жүжигчин, "Олон улсын дуурийн шилдэг баритон" шагналтан Э.Амартүвшин эх орондоо дэлхийн алдарт Ж.Вердийн “Макбет” дуурьд тоглоно.
Тодруулбал, ирэх сарын 9-нд УДЭТ-т тоглох алдарт Ж.Вердийн “Макбет” дуурийг үзэгчдийг хүртээл болгох бөгөөд ардын жүжигчин Э.Амартүвшин гоцлох нь ээ. Тэгвэл Макбетын эхнэрийн дүрийг соёлын тэргүүний ажилтан Б.Энхнаран амилуулна.
У.Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн Ж.Вердийн гурван дуурийн нэг “Макбет” нь түүний хамгийн алдартай эмгэнэлт бүтээлүүдийн нэг бөгөөд хувийн ашиг сонирхлын төлөө эрх мэдэлд улайран шунах нь хүний сэтгэлзүй, амь насанд хэчнээн хор уршигтайг харуулсан жүжиг юм.
Уг дуурийн удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, найруулагчаар С.Баттулга нар ажиллаж байна.