Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд 234 дүгээр цэцэрлэгийн 200 ортой өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, гадна, дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн болжээ.
Өргөтгөлийн барилга зоорьгүй хоёр давхар, бүлэг, гал тогоо, багш ажилтнууд, ариун цэврийн болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн, төв цэцэрлэгтэйгээ хоёр давхрын хүзүүвчээр холбогдсон зохион байгуулалттай юм.
234 дүгээр цэцэрлэгийн төв байрт одоогоор 305 хүүхэд хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд өргөтгөл ашиглалтад орсноор нэмж 200 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Дукат” ХХК Ерөнхий гүйцэтгэлийг “Ванхүү” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил явагдаж буй юм.