2025 онд нүүрсний зах зээл уналттай, борлуулалт, экспортын хэмжээ буурсан ч “Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, борлуулалтыг…
Манай улс мөнгөгүй болсон. Ямар ч гүйлгээ хийхгүй байгаа. Дансны үлдэгдлийг нь Сангийн яам татаад авчихсан гэх явган яриа сүүлийн хоёр сар…
“Рио Тинто” групп Хятадын төрийн өмчит “Чайналко” компанитай хөрөнгийг хувьцаагаар солилцох асуудлыг хэлэлцэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ. Ингэснээр дэлхийн хоёр дахь том уурхайн тус компани дахь “Чайналко” компанийн эзэмшдэг хувьцааг 11 орчим хувь хүртэл буурах магадлалтай байна. Энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжууд “Ройтерс” агентлагт мэдээлснээр, уг тохиролцооны дагуу “Чайналко” компани “Рио Тинто” дахь хувьцааныхаа зарим хэсгийг тус компанийн гол хөрөнгүүдээр солих ажээ. Энэхүү алхам нь “Рио”-д хувьцаагаа эргүүлэн худалдаж авах ажлыг дахин эхлүүлэх, нарийн төвөгтэй өмчлөлийн бүтцээр хязгаарлагдсан шинэ стратегийн хэлэлцээрүүдийг хийх боломжийг олгож магадгүй байна. “Рио Тинто” болон “Чайналко”-гийн зүгээс тайлбар өгөөгүй байна. Хятадын уул уурхайн компани анх 2008 онд давхар бүртгэлтэй тус компанийн Лондонд бүртгэлтэй салбар болох “Rio Tinto Plc”-гийн 15 орчим хувийн хувьцааг худалдаж авчээ. Уг худалдан авалт нь Австралийн Засгийн газрын хатуу нөхцөлтэй хийгдсэн бөгөөд үүнд хувьцаагаа зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлэхийг хориглох, удирдах зөвлөлд төлөөлөлгүй байх зэрэг шаардлагууд багтжээ. Санал болгож буй хөрөнгө солилцоо нь удаан хугацааны турш үргэлжилж буй удирдлагын бүтцийн саад бэрхшээлийг шийдвэрлэхэд тусалж магадгүй байна. Талуудын хэлэлцэх магадлалтай төслүүдийн дунд Гвиней дэх “Рио”-гийн асар том Симанду төмрийн хүдрийн орд байгаа бөгөөд уг төслийн 75 хувь нь Хятадын эзэмшилд байдаг. Мөн Монгол дахь Оюутолгой зэсийн уурхай багтаж байгаа ажээ. Өөр нэг хийгдэх боломжтой солилцоо бол “Rio”-гийн титаны бизнес байж магадгүй байна. Уг бизнес нь шинэ гүйцэтгэх захирал Саймон Троттын өргөн хүрээтэй бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг юм. “Рио”-гийн төмрийн хүдрийн группийг удирдаж байсан С.Тротт наймдугаар сард шинэ албан тушаалдаа орсныхоо дараа компанийг төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагаан-литийн гэсэн гурван үндсэн нэгж болгон үйл ажиллагааг оновчтой болгохын тулд шинэчлэл хийж байгаа юм.
“Рио Тинто” групп Хятадын төрийн өмчит “Чайналко” компанитай хөрөнгийг хувьцаагаар солилцох асуудлыг хэлэлцэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ. Ингэснээр дэлхийн хоёр дахь том…
Шинэ мэдээ
-
-
Нийгэм
Стандартын шаардлага хангаагүй барилгын түр хашааг албадан буулгах, шинэчлэх ажил үргэлжилж байна
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааИргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд сөргөөр нөлөөлж байгаа барилгын түр хашаа хайсыг буулгах үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 12…
-
ОнцлохЭрүүл мэнд
Халдвар авсан хүний тоо 7 303 477-д хүрсэн бол 3 592 672 хүн эдгэрчээ
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааЭрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 11:00 цагийн байдлаар мэдээллээ. "COVID-19" халдвараар 412…
-
НийгэмОнцлох
Ж.Амгалан: Тусгаарлах байранд байгаа иргэд хүний санаанд оромгүй зөрчил гаргаж байна
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааУОК-ын Шуурхай штабын өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан мэдээлэл…
-
ОнцлохУлс төр
Арван төрийн албан хаагч орон сууцанд орох батламжаа авлаа
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааЗасгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр…
-
Нийгэм
Хотод өнгө үзэмж нэмсэн , тав тухтай, цахилгаан давхар болон дан автобусаар иргэдэд үйлчлэх бэлтгэл ажлыг хангаж байна
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааЗасгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 321 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс авто…
-
ОнцлохЭдийн засаг
Б.ЛХАГВАСҮРЭН: ТӨВ БАНК ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ЗОРИН БОДЛОГЫН БҮХ АРГА ХЭРЭГСЛЭЭ АШИГЛАНА
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааМонголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй макро эдийн засгийн гадаад болон дотоод орчин, эдийн засгийн цаашдын төлөв болон Төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга…
-
Нийгэм
Зуслангийн чиглэлд иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлж байна
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааЗуслангийн чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлэхээр…