СЕХ-ны удирдлага болон зарим гишүүнийг чөлөөлж шинээр дөрвөн хүн томиллоо

оруулсан Алсын Хараа

УИХ-ын жжлит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны гишүүнээр Ж.Болд, Д.Даваа-Очир, Э.Түвшинжаргал, П.Дэлгэрнаран нарыг томиллоо.

Чуулганаар мөн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нарын дөрвөн хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөсөн. Тодруулбал, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, Ц.Болдсайхан нар тэтгэврийн насанд хүрсэн, С.Баатаржав улс төрийн албан тушаалд дэвшсэн бол Э.Батболд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

Ингээд санал хураахад СЕХ-ны удирдлага нарын дөрвөн хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн гишүүнээр томилох саналыг гишүүдийн олонх дэмжиж энэ талаарх тогтоол батлагдлаа.

Шинээр томилогдсон гишүүдийн намтар:

Ж.Болд:

1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч

2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,

2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга

2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга

2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,

2017-2019 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга

2019 оноос Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга

П.Дэлгэрнаран:

1964 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1983 онд 10 жилийн сургууль, 1989 онд ЗХУ-ын Москва хотын Цэргийн улс төрийн дээд сургууль, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн. Ерөнхий цэргийн офицер, хуульч мэргэжилтэй.

Талх, чихрийн үйлдвэрийн ХЗЭ-ийн хорооны дарга, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны дэд дарга, хотын Залуучуудын холбооны тэргүүн, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, УИХ дахь МАХН-ын бүлэгт референт, “Прогноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан,  Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн Өмчийн газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “Автобус-3” компанийн захирал, Авто тээврийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Төрийн албанд 10 жил ажиллаж байгаа юм.

Д.Даваа-Очир:

1963 онд төрсөн, нийслэлийн 14-р дунд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн байна. Мөн тус улсад Хууль зүйн ухааны доктор хамгаалжээ. Тэрбээр 1981 оноос эхлэн улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар, 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих