“Уламжлалт анагаах ухаан коронавирусийг эмчилж чадна”

оруулсан Алсын Хараа

Уламжлалт анагаах ухааны зөвлөл “Коронавирусийн халдварыг эмчлэх арга”-ыг боловсруулснаа 2020.03.11-нд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардуулж өгсөн юм. Энэ үеэр Хүний гавьяат эмч, “Мамба дацан” хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдорж “Төр засаг эрүүл мэндийн яамтай хамтарч Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж үйлчилгээг энэ өвчний үед авч хэрэгжүүлэх таалар заавар зөвлөгөө гаргаад цаашид уламжлалт анагаах ухааны зөвлөх багийг бүрдүүлээд хамтарч ажиллаж байна. Өвчин хаанаас  ч хэнээс ч дамжин орж ирэх бүрэн боломжтой. Тиймээс хоорондоо эв түнжинтэй бие сэтгэлээ амар амгалан байлгаваас сайн сайханд нь хүрдэг нь ертөнцийн жамтай. БИД ӨМНӨ НЬ 2009 ОНД ХӨСҮТ-ТЭЙ ХАМТАРЧ H1N1 ВИРУСИЙН ҮЕД ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙСАН. СЭХЭЭНД БАЙСАН ХҮНИЙГ ХҮРТЭЛ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ДАГНАЖ АЖИЛЛАЖ ЭДГЭЭСЭН.  ФРАНЦ ИРГЭНИЙГ БИД ЭДГЭЭГЭЭД ӨГЧИХВӨЛ МОНГОЛ УЛСЫН НЭР Л ГАРНА. Нөгөө талаар эмч хүний хувьд энэ өвчинтэй тэмцмээр байна. Үр дүнд хүрэх бололцоотой гэж ойлгон хичээж ажиллаж байна. Уламжлалт анагаах ухаан коронавирусийг эмчлэх, эдгэрүүлнэ гэдэгт  итгэл төгс байна” гэв. Энэ үеэр эмийн  нөөцийн судалгааг  гаргаж дууссан бөгөөд коронавирусийн халдварыг уламжлалынхан эмчиллээ гэхэд эмийн нөөц маш муу байгаа гэдгийг онцоллоо.

Салбар яамны тухайд, эрт үеэс уламжлагдан ирсэн уламжлалт анагаах ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээх сургалт, судалгааны ажлыг дэмжин ажилласаар иржээ. Тиймээс өмнө нь ЭМЯ-нд уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан нэг л мэргэжилтэнтэй байсан бол Д.Сарангэрэл сайдын санаачилгаар уламжлалт анагаах ухааны нэгжийг бодлогын түвшинд анхаарч, анх удаа тусгай хэлтэс байгуулжээ. Ингэснээр уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний суурь тарифыг 2.3 дахин нэмэгдүүлж 250 мянган төгрөг болгосон. Мөн тус салбарын өв соёлыг хадгалах, хамгаалах зорилгоор 108 ботийг хэвлэн гаргах редакцын зөвлөл, ажлын хэсгийг байгуулж, төрийн албан ёсны баримт бичиг болгож байгаа нь таван мянган жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийжээ.

Эх сурвалж: news.mn

Сэтгэгдэл бичих