АНУ-ын баг 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл нийт 113 медальтай Токиогийн олимпод тэргүүллээ

оруулсан Алсын Хараа

“Токио-2020” Зуны олимпйн XXXII наадмын бамбар Токио хотноо 16 хоног бадамлаж, олимпын тэмцээн, уралдаанууд амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр /2021.08.08/ өндөрлөж байна.

Токиогийн олимпын наадамд дэлхийн улс орны төлөөлөл болсон 206 шигшээ багийн тамирчид оролцож 93 орны баг тамирчид медаль хүртсэн бөгөөд Монголын Улсын баг 1 мөнгө, 3 хүрэл, нийт 4 медальтай медалийн тоогоор 71 дүгээр байрт шалгарлаа.

 

Манай улсын ард Аргентин болон Сан Марино улс 1 мөнгө,  2 хүрэл медальтай 72 дугаар байрт орсон бол Киргиз манай өмнө 2 мөнгө, 1 хүрэл медальтай жагслаа.

 

Токиогийн олимпын медалийн тоогоор АНУ 113 медаль хүртсэн /39 алт, 41 мөнгө, 33 хүрэл/ амжилтаар тэргүүлсэн бол БНХАУ-ын баг 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл /нийт 88/-тэй 2 дугаар байр эзэллээ.

 

Харин эзэн орон Япон улсын баг 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл, нийт 58 медальтай, медалийн чанараар 3 дугаарт эрэмбэлэгдэж байна.

 

Их Британи 22 алт, 21 мөнгө, 22 хүрэлтэй нийт 65 медальтай, чанар, медалийн тоогоор 4 дүгээрт бичигдэж байна.

 

Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 20 алт, 28 мөнгө, 23 хүрэл, нийт 71 медальтай, медалийн тоогоор 3 дугаарт, медалийн чанараар 5 дугаарт жагслаа.

 

Сэтгэгдэл бичих