Гренланд, Антарктидын мөс хурдацтай хайлж байна

оруулсан Алсын Хараа

Дэлхийн хамгийн том мөсөн давхаргууд болох Гренланд, Антарктидын мөс сүүлийн жилүүдэд дулаан уур амьсгалын нөлөөгөөр 1990-ээд оны үеийнхээс зургаа дахин хурдан хайлж буйг судлаачид тогтоожээ.

Хиймэл дагуулуудын цуглуулсан хоёр туйлын мэдээлэлд нарийвчилсан дүгнэлт хийх нь хайлах явцыг тогтооход  ихээхэн ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна. 1992-2017 онд Гренланд, Антарктидын 6.4 их наяд тонн мөс хайлсан нь далайн түвшнийг 17.8 миллиметрээр нэмэгдэхэд нөлөөлөхүйц хэмжээ юм.

"Өнөөдөр далайн түвшний өсөлтийн гуравны нэг нь мөсөн давхаргуудтай холбоотой байгаа бол 1990-ээд оны үед уг үзүүлэлт 5 орчим хувь байсан. Энэ нь далайн эргийн орчимд ихээхэн нөлөө үзүүлнэ” гэж Их Британийн “Leeds” их сургуулийн профессор Андрей Шепард мэдээлжээ.

Судлаачдын баг ажиглалтын хиймэл дагуулуудын сүүлийн 30 орчим жилийн хугацаанд цуглуулсан мэдээллүүдэд үндэслэн дээрх дүгнэлтэд хүрчээ. Тэдгээр хиймэл дагуул нь мөсөн давхаргуудын хэмжээ, урсгал, таталцал зэргийг ажигласан байна.

ЛОНДОН. /BBC/

Сэтгэгдэл бичих