Коронавируст халдварын тохиолдол 553-аар нэмэгдлээ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын шинжилгээг 8 мянга орчим хүнээс авахад 553 нь эерэг гарчээ.

Үүнээс Улаанбаатар хотод халдварын 516, хөдөө орон нутагт 30 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд цар тахлын халдварын нийт тохиолдол 48 101 болов.

Коронавируст халдварын шалтгаанаар 79-82 насны 5 хүн нас баржээ. Харин өнгөрсөн 24 цагт 1234 хүн эдгэрсэн бөгөөд 504 нь эмнэлгээс, 730 нь гэрийн хяналтаас гарлаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4327 хүний 2261-ийнх нь биеийн байдал хөнгөн, 1443 нь хүндэвтэр, 517 нь хүнд, 106-гийнх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.

Коронавируст халдвар аваад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн 3701 хүн гэрийн ажиглалтад, ойрын хавьтал болох 10 мянга орчим хүн гэрийн тусгаарлалтад байгааг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8,000 хүний сорьцод шинжилгээ хийхэд 553 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 48,101 боллоо.

  • 516  нь Улаанбаатар хотод
  • 37 нь орон нутагт бүртгэгдлээ.

Мөн хугацаанд 1,234 хүн эдгэрсэн бол таван хүн уг өвчний хүндрэлээр нас барсан байна.

Нас барсан хүмүүсийн тухайд 78, 79, 79, 82, 82 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар 39,564 хүн эдгэрээд байгаа бол уг өвчний хүндрэлээр 205 хүн нас бараад байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,261
  • Хүндэвтэр-1,443
  • Хүнд-517
  • Маш хүнд-106 хүн байна.

4,327 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн 24 цагт эмнэлэг рүү 331 хүнийг шилжүүлсэн бол гэрт 387 хүнийг тусгаарласан байна. Тандалт судалгаа үргэлжилж байгаа бөгөөд 283 тохиолдлыг гэрт нь үлдээх, эмнэлэг рүү зөөх эсэх ажлыг хийж байна" гэлээ.

Сэтгэгдэл бичих