Засгийн газар эхний 100 хоногийн ажлын үр дүнгээ танилцууллаа

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын шинэ Засгийн газрын 100 хоногийн ажлын тайланг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцуулав.

“КОВИД-19” цар тахлаас сэргийлэх хөл хорио тогтоосон нь Монгол Улс 1 сая иргэн халдвар авч, 10 мянган хүн нас барах эрсдэлээс сэргийлсэн гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.

Дэлхийн хэмжээнд цар тахлын өмнө өвдөг сөгдсөн үед шинэ Засгийн газар байгуулагдсан. Монгол Улс дотооддоо цар тахлыг алдалгүй 10 сар болсон нь вакциндаа золгоход хугацаа хожсон алхам байсан хэмээн Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Цар тахал бол эдийн засагтай урвуу хамааралтай. Хөдөлгөөн их байх тусам цар тахлын тохиолдол нэмэгддэг. Хөдөлгөөн хорих тусам цар тахал буурч, эдийн засаг агшдаг. Эдийн засаг 5.3 хувь болон буурч, төсөв тасалдсан, арилжааны банкууд зээл олголтоо зогсоож, Төвбанканд 8 их наяд төгрөг гацсан, 68.9 мянган ажлын байр байхгүй болсон нөхцөл байдалтай шинэ Засгийн газар нүүр тулсан. Тиймээс тодорхой стратегитай явах ёстой байсан. Хөл хорио тавих болгонд тохиолдлын тоо багасдаг. Тавьсны дараа нэмэгддэг. Хөл хорио түр зуурын ажил хэдий ч дэлхий нийт үүнээс илүү үр дүнтэй арга олоогүй байна. Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол 1 сая хүн халдвар авч, 10 мянган хүн нас барах эрсдэлтэй байсан гэдгийг ХӨСҮТ бидэнд танилцуулсан. Судлаачид хөл хорио, вакцин бол хамгийн чухал алхам гэдгийг хэлсэн. Тиймээс бид вакцин татан авах хэлэлцээр хийж эхэлсэн. Өмнөх Засгийн газрын үед энэ хэлэлцээрүүд урагшилсан байсан.

Ингээд бид 17 удаагийн татан авалтаар 3 сая 555 мянга 440 тун вакцин татан аваад байна. Өнөөдрийн 12 цагийн байдлаар нийт вакцинд хамруулах насны хүн амын 77.2 хувь нэгдүгээр тун, 30.2 хувь нь хоёрдугаар тунд хамруулсан үзүүлэлттэй байна” хэмээв.

Засгийн газар 4, 5 дугаар сарыг коронавирусний вакцинжуулалтын сар болгон зарлаж, “Цар тахалгүй зун” уриалга дэвшүүлэн ажиллаж байна. Монгол Улс 12-18 насны хүүхдүүдийг вакцинжуулж байж сүргийн дархлаа тогтоно гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тодруулбал, Монгол Улсын хүн амын 70 хувийг хүүхэд, залуус эзэлдэг. Тиймээс Файзер компанийн вакцинаар 12-18 насны хүүхэд, залуучуудаа дархлаажуулахаар хэлэлцээр хийж байгаа аж. Канад болон бусад оронд хүүхэд, залуусаа дархлаажуулж эхэлсэн бөгөөд Монгол Улс уг ажлыг ажиглаж, ДЭМБ-ын зөвлөгөөг дагаж байгааг мөн онцолсон хэмээгээд вакцинаа хийлгэж буй иргэдэд талархал илэрхийллээ.

Түүнчлэн, “Монгол Улсад цар тахлын батлагдсан тохиолдлын тоо буурч байгаа. 14 хоногийн дараа эрс буурна гэсэн эрдэмтэн судлаачдын тооцоолол бий. Бид цар тахлын улмаас олон иргэнээ алдлаа. Засгийн газрын өмнөөс нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье. Цаашдаа ч 400-500 хүн нас барах эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагууд Засгийн газарт сануулсаар байгаа. Тиймээс тайвширч болохгүй” хэмээв.

Монгол Улсын эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх 100 төслийг нээлттэй зарлана

Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараа эдийн засгаа сэргээн хөгжүүлэх 100 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Уг төслүүдэд иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналыг тусгах хэлэлцүүлгийг маргааш буюу энэ сарын 11-нээс зохион байгуулна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр мэдээлэв. Түүнчлэн томоохон төслийг нэг Засгийн газар хэрэгжүүлэх боломжгүй тул 2021-2030 он хүртэл Монгол Улсын эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх 100 төслийг нээлттэй зарлана гэлээ.

Тэрбээр, “Энэ Засгийн газар эхний 4-5-ыг нь ч хэрэгжүүлж чадахгүй. Гашуунсухайтын төмөр зам ирэх оны долоодугаар сарын 1-нд ашиглалтад орно. Тавантолгойн цахилгаан станц барьж, гадагшаа урсдаг 300-400 сая ам.долларыг дотооддоо үлдээнэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн хоолойг барина. Эрдэнэбүрэнгийн УЦС, V ДЦС, III ДЦС-ийн өргөтгөл, Улаанбаатар-Дарханы замын төслийг хэрэгжүүлэхэд л Засгийн газрын нөөц дуусаж байгаа. Гэхдээ энэ 100 төслийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Үүнийг Засгийн газар дангаараа хэрэгжүүлэх шаардлагагүй.

Монгол Улсын нийт экспортын 37-40 хувийг нүүрс эзэлдэг. Тодруулбал, алт, зэс, төмрийн хүдэр, нүүрс бол Монгол Улсын экспортын 93 хувийг бүрдүүлж байна. Гэтэл бидний гол экспортод гаргадаг нүүрсний ханш 2020-2040 онд 300 сая ам.доллароос 200 сая ам.доллар болж, 33 хувиар буурах төлөвтэй байгаа. БНХАУ 2030 он гэхэд эрчим хүчинд хэрэглэдэг нүүрсний хэмжээг 2030 он гэхэд 50 хувиар бууруулж, 2060 онд бүрэн тэглэх, Франц улс, Их, Британи 2025 он, Герман 2038 онд нүүрсээр ажилладаг ДЦС-уудаа хаана гэж мэдэгдсэн. Дэлхий нийт энэ чиглэл рүү явж байгаа тул бидэнд туйлын ажил хэрэгч байх 10 жил л байна. Хэрэв бид энэ 10 жилийг алдвал цаашдаа Монгол Улсын төсөв бүрдэх эсэхээс эхлээд асуудал үүснэ. Одоо дутуу байгаа дэд бүтцээ нөхөж чадах эсэх, эдийн засгийн тэргүүлэх салбараа гаргаж чадах уу үгүй юу гэдэг асуудалтай 10 жилийн хугацаанд нүүр тулна. Тиймээс бид 100 төслөө нэг ч өдрийн өмнө болтугай эхлүүлэх нь туйлын чухал. Төслийг амжилттай хэрэгжүүлснээр одоо байгаа эдийн засаг 3 дахин тэлж, нэг хүнд ногдах ДНБ 8-10 мянган ам.долларт хүрнэ гэсэн тооцоолол бий” гэлээ.

Засгийн газраас уул уурхайн салбарт бодлогын реформ хийх юм. Тодруулбал, Монгол Улс хайгуул болон олборлох гэсэн зарчмаар ажиллаж байсан бол одооноос нэмүү өртөг шингээх ажлыг эхлүүлэх юм. Тавантолгойд нүүрс угаах үйлдвэр барих зэрэг нь ч энэ бодлогын эхлэл аж.  Тодруулбал, уг үйлдвэр ашиглалтад орсноор 60-63 ам.доллар байгаа нүүрсийг Гашуунсухайт рүү тээвэрлээд борлуулахад 80-100 ам.доллар болох боломжтой. Гэвч Тавантолгойн төмөр замыг барилгүй удсанаар үнээ нэмэх боломжийг 12 жил алдсан хэмээн Ерөнхий сайд хэллээ. Мөн Зэсийн баяжмалын үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр, Гангийн үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг дуусгах аж. Түүнчлэн борлуулалтыг сайжруулах үүднээс Эрдэс баялгийн бирж байгуулах болсон байна. Уг бирж нь томоохон орд газруудын олборлосон уул уурхайн баялгийг олон улсын зах зээлд нээлттэй арилжих аж. Үүнээс гадна Үндэсний баялгийн сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сан зэргээр дамжуулан баялгийн өгөөжийг боловсролын, эрүүл мэндийн, тэтгэврийн, жижиг, дунд бизнесийн дэмжлэг хэлбэрээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүргэх юм. Энэ талын хуулийн төслийг боловсруулж байгаа аж.

Үүнээс гадна хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээллийн технологи, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм. Бүтээлч үйлдвэрлэл гэдэг нь "Хү"-тэй ижил олон хамтлаг төрөхөд нь дэмжих, Холливуудын кино зургийг Монголд авахад нь татварын бодлогоор дэмжих зэрэг соёлын салбарт байх ёстой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Мөн далайд гарцгүй орны хувьд тээвэр, ложистикийн асуудлыг шийдвэрлэх, нийгмийн реформыг хийх зэрэгт 100 төсөл чиглэх аж. Мөн амьдралын чанарыг дээшлүүлэх, их дээд сургуулиудыг нэгтгэж, боловсролын реформ, эрүүл мэндийн салбарт хүн бүрийг жилд нэг удаа үзлэгт ордог тогтолцоонд шилжих, засаглалыг сайжруулах 25 шилжилт зэргийг шийдвэрлэх аж.

Засгийн газрын төлөөлөгчид маргаашнаас ТОП аж ахуйн нэгжүүд, донор байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзалт хийх аж.

 

Тэрбээр танилцуулгынхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өмнөх Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг энэ оны долоодугаар сарын 1 хүртэл татвараа төлөхгүй байж болно гэж шийдсэн. Одоо бол аж ахуйн нэгжүүдийн татвар ихээр хуримтлагдсан байгаа. Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулах ажил төлөвлөж байгаа юу?

-Долоодугаар сарын 1-нээс зөвхөн татвартай холбоотой асуудал бус тог цахилгааны хөнгөлөлт, хүүхдийн мөнгө гээд бүх шийдвэр хэрэгжиж дуусна. Бид үүнд эрсдэлийн үнэлгээ хийж байгаа. Цар тахлын нөлөө арилахгүй бол дээрх шийдвэрийг он дуустал сунгахаар төлөвлөж байгаа. Гэхдээ энэ шийдвэр төсөвт асар их хэмжээний эрсдэл учруулж болзошгүй. Бидний тооцож байгаагаар вакцинжуулалт амжилттай дуусаж, эдийн засаг тодорхой хэмжээнд сэргэж эхэлбэл бид энэ шийдвэрээс үе шаттай татгалзана. Үүнийг цар тахлын тохиолдлын тоо, вакцинжуулалтын хурд болон эдийн засгийн үзүүлэлттэй уялдуулж тооцно.

-Оюутолгой төслийн хэлэлцээрийн ажлын багт өөрчлөлт хийх үү?

-Оюутолгой төсөлтэй холбоотой хэлэлцээр явж байгаа. Бид арбитрт сөрөг нэхэмжлэл гаргасан. Монгол Улс анх удаа 1.1 их наяд төгрөгийн татварын орлого оруулж ирэн, иргэдэд 300 мянган төгрөгийн дэмжлэг болгон олголоо. Энэ бол бэлэн мөнгө тараах гэдэг агуулгаараа бус хэт хумигдсан зах зээлд бэлэн мөнгө гаргаж, иргэдийн амьжиргааг дэмжсэн нь илүү чухал. Хэрэв бид энэ мөнгийг иргэдэд олгоогүй бол 26 хоног хөл хорио тогтоож чадахгүй байсан. Хөл хорио тогтоогоогүй бол халдварын тоо буурахгүй байсан. Тиймээс амаргүй нөхцөл байдалд стратегийн гол алхам хийсэн.

Оюутолгой төсөлтэй холбоотой хэлэлцээр үргэлжилж байгаа. Цаашдаа удаан хугацаанд үргэлжлэнэ. УИХ дээр хамтарсан ажлын баг гарсан бөгөөд бид УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж байгаа. Засгийн газар энэ хүрээнд ажиллана. Ажлын багийн гишүүдийн ярьж байгаа зүйлс дунд зөв зүйл их бий. 80-90 хувь нь зөв. Жишээлбэл, Дубайн гэрээтэй холбоотой баримт бичиг. Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэдэг бол нэг тусдаа асуудал.

Бид далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёстой. Ингэж байж эдийн засаг тэлнэ. Гагцхүү энэ бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохдоо 4.3, 4.4, 4.5, 4.6, 5.5 а, б, в, 7.1 гээд татварын буулт хийсэн заалт бий. Сая 1.1 их наяд төгрөг орж ирсэн. Энэ хэмжээний алдагдал гардаг гэсэн үг шүү дээ. Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх нэрийн дор ийм хэмжээний хохирол бий болгож байгаа нь л Монгол Улсын эрх ашигт нийцээгүй юм гэдэг агуулгаар энэхүү хэлэлцээр үргэлжилж байгаа. Цаашдаа хөрөнгө оруулагч талтай харилцан ярилцаад, далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орж, Оюутолгой төсөл Монгол Улсын иргэдэд хүртээмжтэй байх чиглэлд ажиллана. Энэ бол Засгийн газрын хийж үлдээх том ажил гэж харж байгаа.

-Оюутолгой төслийн хэлэлцээр хэзээ үр дүнд хүрэх вэ?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой төслийн гэрээг сайжруулж, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нь ойрын зорилт. Энэ төсөл эдийн засагт туйлын чухал нөлөөтэй тул чадах бүх зүйлээ хийнэ.

-Иргэд Засгийн газраас ёс зүй, хариуцлага шаардаж байгаа. Засгийн газрын гишүүд хариуцлага алдсан тухай шүүмжлэл нийгэмд гарсан. Та танхимын гишүүддээ хариуцлага тооцох уу?

-Хариуцлагатай холбоотой асуудлыг ярьж байгаа. Гэхдээ шат шатандаа хариуцлага тооцдог тогтолцоо руу Монгол Улс явах ёстой. Жишээ нь, өмнөх Засгийн газар дээр шууд Шадар сайдын хариуцах ажил байсан гэж би боддоггүй. Тэр бол "Өргөө" амаржих газартай холбоотой, тухайн салбарын менежерийн асуудал. Мэдээж хариуцлага хүлээж байгаа нь зөв. Гэхдээ асуудалд наанатай цаанатай хандах ёстой гэсэн хувь хүний байр суурьтай. Цэргийн ам нас эрсдэж байгаа тул туйлын эмгэнэлтэй зүйл мөн. Гэхдээ нэг цэрэг дээр эрсдэл үүссэн тохиолдол бүрд Батлан хамгаалахын сайд огцорч болохгүй. Дэлхийн хаана  ч ийм улс байхгүй. Бид бол геополитикийн хувьд туйлын эмзэг. Тиймээс Засгийн газар, сайд нь хөнгөн, “үлээхэд унах” хэмжээнд байж болохгүй. Тиймээс би сайд нарт алдаатай холбоотой асуудлаар нь сануулсан. Харин авлигалтай холбоотой асуудал үүсвэл би шууд захирамж гаргана. Үүнийг би Засгийн газрын хуралдааны эхний өдөр хэлсэн. Алдаа гаргавал эхлээд амаар сануулна, сануулах захидал өгнө, дараа нь хална. Энэ зарчмаар цаашдаа явах ёстой.

-Хүүхдүүдийг дархлаажуулалтад долоодугаар сарын 1-нээс дархлаажуулна гэж та хэллээ. Судлаачдын хэлж буйгаар, хүүхдүүдээ вакцинжуулахын тулд вакцинаа 2-3 сарын өмнө захиалах ёстой гэж байна. Тэгвэл долоодугаар сарын 1-нээс хүүхдүүдэд вакцин хийж амжих уу?

-Файзер компанитай холбоо тогтоосон бөгөөд долоодугаар сарын 1-нээс өмнө вакцин орж ирнэ. Худалдан авалтад ямар нэгэн асуудал гарахгүй. Өнгөрсөн хугацаанд оруулж ирсэн вакцины 80 хувийг нь арилжааны шугамаар худалдан авсан. Бид төсөвлөсөн дотоод нөөцөө ашиглан хүүхдүүдэд зориулж Файзерын вакциныг худалдан авна. Өнөөдрийг хүртэл вакцины худалдан авалттай холбоотой ямар нэгэн хүндрэл гараагүй байна. 

-Таныг анхны айлчлалаа БНХАУ-аас эхэлнэ гэж хэвлэлүүд онцолж байна. Үүгээр, төмөр замын төсөлтэй холбоотой асуудал яригдах уу?

-Нэгдүгээрт, экспортын ач холбогдолтой Гашуунсухайтын төмөр замыг ирэх оны долоодугаар сарын 1 гэхэд дуусгах ёстой. Хоёрдугаарт Зүүнбаянгийн төмөр зам. Гашуунсухайтын төмөр зам бол шууд хил рүү орж байгаа. Одоо Тавантолгойгоос нүүрсээ машинаар маш өндөр өртгөөр, удаан зөөж байгаа. Тиймээс төмөр замаар холбож чадвал нүүрсний экспорт даруй 30 хувиар нэмэгдэнэ. Одоо 60 ам.доллароор зарагдаж байгаа нүүрс 80-100 ам.долларын ашигтай болно. Хил дээр гараад 180, далайн гарцад очоод 230 ам.доллар болдог. Хэрэв бид нэмүү өртөг шингээж чадвал, зөвхөн Гашуунсухайтын төмөр замаас улсад орох татварын нэмжээ нэг дахин нэмэгдэх боломжтой гэж тооцоолсон. 

Зүүнбаянгийн төмөр замыг хэвтээ тэнхлэгийн төмөр зам гэж нэрлэдэг. Тус замыг тавих ажил Зэвсэгт хүчнийхний дэмжлэгээр амжилттай явж байна. Энэ төмөр зам тавигдсанаар, Гашуунсухайтаас гадна бусад боомтуудтай холбогдоно.

Гуравдугаарт, Богдхан төмөр зам нь Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахад чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, Богд уулын эргэн тойронд явах дэд бүтэц шийдэгдсэнээр, агуулгын хувьд Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал шийдэгдэнэ.

Мөн Ханги-Мандлын төмөр замыг хөрөнгө оруулагчдад нээлттэй байхаар зарласан. Ингэснээр, төр, хувийн хэвшлийн түншлэлээр бариад, ашиглаад, дараа нь төрд 51 хувийг нь шилжүүлэх байдлаар хамтран ажиллах боломжтой.

2022 оны долоодугаар сарын 1 гэдэг амаргүй хугацааг товлосон. Тодорхой хугацаа тавьж ажлыг хариуцлагажуулах хэрэгтэй. Вакциныг эхний 100 хоногт багтаан эрчимжүүлэх тухай ярихад олон хүн санал зөрж байсан. Цаашид 100 төслийг хэрэгжүүлнэ гэхэд мөн л заавал тоо заах хэрэггүй гэж хэлж байсан. Гэхдээ энэ бол зайлшгүй хэрэгжих төслүүд учраас нэг өдрийн өмнө ч гэсэн адаглаад зураг төсөл нь хийгдээд урагшилж явах нь миний хувьд чухал.

-МАН, МАХН нэгдэхээ зарласан. Тэгвэл МАХН-аас танай Засгийн газарт сайдаар хүн сэлгэх үү. Ер нь цаашдын 100 хоногт танай Засгийн газар хэр тогтвортой ажиллана гэж үзэж байгаа вэ?

-МАХН-тай 12 жилийн дараа МАН эргэн нэгдэж байна. Энэ нэгдэн нийлэх явцыг миний хувьд зөв гэж харж байгаа. Гэхдээ гэрээ хэлцэлд, ямар нэгэн сайдын суудал өгнө, авна гэсэн зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар, Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцохоор хэлэлцээ хийсэн. Цаашид хоёр нам нийлээд үйл ажиллагаа явуулна гэсэн байр суурьтай байна.  Ер нь улс төрийн нам дотооддоо хөгжиж, түүнээс сайн парламентын гишүүн төрснөөр зөв Засгийн газар байгуулагдах учиртай.

Түүх сөхвөл, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болон дараа Засгийн газрын тогтвортой байдлын асуудлыг хөнддөг. Тиймээс бид сонгодог парламентын тогтолцоо руу явах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ чиглэл рүү ахиц гарсанд туйлын талархалтай байдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үе үеийн Засгийн газрын дундаж нас 1.5 жил байсан. Ингэснээр, урт хугацааны хөтөлбөрүүд зогсож том төслүүд байхгүй болсон байдаг. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан гурван Ерөнхий сайд байсан. Тэгэхээр том төслийн концепц эвдэгдэж асуудалд ордог.

-Өмнөх Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг энэ оны долоодугаар сарын 1 хүртэл татвараа төлөхгүй байж болно гэж шийдсэн. Одоо бол аж ахуйн нэгжүүдийн татвар ихээр хуримтлагдсан байгаа. Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулах ажил төлөвлөж байгаа юу?

-Долоодугаар сарын 1-нээс зөвхөн татвартай холбоотой асуудал бус тог цахилгааны хөнгөлөлт, хүүхдийн мөнгө гээд бүх шийдвэр хэрэгжиж дуусна. Бид үүнд эрсдэлийн үнэлгээ хийж байгаа. Цар тахлын нөлөө арилахгүй бол дээрх шийдвэрийг он дуустал сунгахаар төлөвлөж байгаа. Гэхдээ энэ шийдвэр төсөвт асар их хэмжээний эрсдэл учруулж болзошгүй. Бидний тооцож байгаагаар вакцинжуулалт амжилттай дуусаж, эдийн засаг тодорхой хэмжээнд сэргэж эхэлбэл бид энэ шийдвэрээс үе шаттай татгалзана. Үүнийг цар тахлын тохиолдлын тоо, вакцинжуулалтын хурд болон эдийн засгийн үзүүлэлттэй уялдуулж тооцно.

-Оюутолгой төслийн хэлэлцээрийн ажлын багт өөрчлөлт хийх үү?

-Оюутолгой төсөлтэй холбоотой хэлэлцээр явж байгаа. Бид арбитрт сөрөг нэхэмжлэл гаргасан. Монгол Улс анх удаа 1.1 их наяд төгрөгийн татварын орлого оруулж ирэн, иргэдэд 300 мянган төгрөгийн дэмжлэг болгон олголоо. Энэ бол бэлэн мөнгө тараах гэдэг агуулгаараа бус хэт хумигдсан зах зээлд бэлэн мөнгө гаргаж, иргэдийн амьжиргааг дэмжсэн нь илүү чухал. Хэрэв бид энэ мөнгийг иргэдэд олгоогүй бол 26 хоног хөл хорио тогтоож чадахгүй байсан. Хөл хорио тогтоогоогүй бол халдварын тоо буурахгүй байсан. Тиймээс амаргүй нөхцөл байдалд стратегийн гол алхам хийсэн.

Оюутолгой төсөлтэй холбоотой хэлэлцээр үргэлжилж байгаа. Цаашдаа удаан хугацаанд үргэлжлэнэ. УИХ дээр хамтарсан ажлын баг гарсан бөгөөд бид УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж байгаа. Засгийн газар энэ хүрээнд ажиллана. Ажлын багийн гишүүдийн ярьж байгаа зүйлс дунд зөв зүйл их бий. 80-90 хувь нь зөв. Жишээлбэл, Дубайн гэрээтэй холбоотой баримт бичиг. Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэдэг бол нэг тусдаа асуудал.

Бид далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёстой. Ингэж байж эдийн засаг тэлнэ. Гагцхүү энэ бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохдоо 4.3, 4.4, 4.5, 4.6, 5.5 а, б, в, 7.1 гээд татварын буулт хийсэн заалт бий. Сая 1.1 их наяд төгрөг орж ирсэн. Энэ хэмжээний алдагдал гардаг гэсэн үг шүү дээ. Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх нэрийн дор ийм хэмжээний хохирол бий болгож байгаа нь л Монгол Улсын эрх ашигт нийцээгүй юм гэдэг агуулгаар энэхүү хэлэлцээр үргэлжилж байгаа. Цаашдаа хөрөнгө оруулагч талтай харилцан ярилцаад, далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орж, Оюутолгой төсөл Монгол Улсын иргэдэд хүртээмжтэй байх чиглэлд ажиллана. Энэ бол Засгийн газрын хийж үлдээх том ажил гэж харж байгаа.

-Оюутолгой төслийн хэлэлцээр хэзээ үр дүнд хүрэх вэ?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой төслийн гэрээг сайжруулж, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нь ойрын зорилт. Энэ төсөл эдийн засагт туйлын чухал нөлөөтэй тул чадах бүх зүйлээ хийнэ.

-Иргэд Засгийн газраас ёс зүй, хариуцлага шаардаж байгаа. Засгийн газрын гишүүд хариуцлага алдсан тухай шүүмжлэл нийгэмд гарсан. Та танхимын гишүүддээ хариуцлага тооцох уу?

-Хариуцлагатай холбоотой асуудлыг ярьж байгаа. Гэхдээ шат шатандаа хариуцлага тооцдог тогтолцоо руу Монгол Улс явах ёстой. Жишээ нь, өмнөх Засгийн газар дээр шууд Шадар сайдын хариуцах ажил байсан гэж би боддоггүй. Тэр бол "Өргөө" амаржих газартай холбоотой, тухайн салбарын менежерийн асуудал. Мэдээж хариуцлага хүлээж байгаа нь зөв. Гэхдээ асуудалд наанатай цаанатай хандах ёстой гэсэн хувь хүний байр суурьтай. Цэргийн ам нас эрсдэж байгаа тул туйлын эмгэнэлтэй зүйл мөн. Гэхдээ нэг цэрэг дээр эрсдэл үүссэн тохиолдол бүрд Батлан хамгаалахын сайд огцорч болохгүй. Дэлхийн хаана  ч ийм улс байхгүй. Бид бол геополитикийн хувьд туйлын эмзэг. Тиймээс Засгийн газар, сайд нь хөнгөн, “үлээхэд унах” хэмжээнд байж болохгүй. Тиймээс би сайд нарт алдаатай холбоотой асуудлаар нь сануулсан. Харин авлигалтай холбоотой асуудал үүсвэл би шууд захирамж гаргана. Үүнийг би Засгийн газрын хуралдааны эхний өдөр хэлсэн. Алдаа гаргавал эхлээд амаар сануулна, сануулах захидал өгнө, дараа нь хална. Энэ зарчмаар цаашдаа явах ёстой.

-Засгийн газраас хэрэгжүүлэх 100 том төслийн хэдийг нь төр, хэдэн хувийг нь хувийн хэвшил гүйцэтгэхээр тооцсон бэ. Үүнд шаардлагатай санхүүжилтийн тооцоог нарийвчлан гаргасан уу? 

-"Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан нарийвчилсан шинжилгээ хийж, түүнд анхаарч Засгийн газрын ажлын хөтөлбөрийг баталсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тулгуурлан 100 төсөл, арга хэмжээг боловсруулсан. Өөрөөр хэлбэл, илүү нарийвчилж байна гэсэн үг. Тэдгээрийн ТЭЗҮ-тэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй байхад санхүүжилтийг нарийн хэлэх нь өрөөсгөл. Тиймээс Сангийн яамнаас гаргасан тоймыг танилцуулах хэрэгтэй.

Сангийн сайд Б.Жавхлан: Эдийн засгийн чиглэлээр 50 төсөл, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах 30, бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн 20 төсөл байгаа юм. Энэ бол ойрын 10 жилдээ багтааж хэрэгжүүлэх ёстой гэдэг байдлаар  зорилт тавьж  манай Засгийн газар ажлаа эхлүүлээд байна.

Бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн 20 төсөл арга хэмжээнд төсөв шаардахгүй. Үлдсэн 80 төсөл нь нийт 55 их наяд төгрөгийн төсөвтэй байгаа. Үүнээс 9 төсөл нь үндэсний аюулгүй байдал, стратегийн чухал ач холбогдолтой тул төрөөс хяналт тавих учиртай. Өөрөөр хэлбэл, 55 их наяд төгрөгийн 12-13 хувь буюу 8-9 их наяд төгрөгийн эх үүсвэрийг төр гаргаж, хөрөнгө оруулалт хийснээр 9 төслийг эзэмшинэ. Тухайлбал, Тавантолгойн 450 мВТ-ын цахилгаан станц, Оюутолгойн далд уурхай, Эрдэнэтийг дагасан үйлдвэрүүд нь стартегийн ач холбогдолтой. Тавантолгойн цахилгаан станц бол эдийн засгийн маш ач холбогдолтойн зэрэгцээ үндэсний аюулгүй байдалд ч нэмэртэй. Учир нь, Оюутолгойг цахилгаан эрчим хүчээр дотоодоос хамааралтай болгосноор төр хяналтдаа байлгаж үйл ажиллагааг нь явуулах юм.

Эдгээр төслийн үр дүнд эхний 10 жилд ДНБ 2.5-3 дахин нэмэгдэнэ. Нэг хүнд ногдох ДНБ өнөөдрийн байдлаар, 4000 ам.доллар байгаа бол 10 мянгад хүрэх бололцоотой. Иймээс өөрсдийн нөөц боломжийг тооцсон тул эдийн засгийн бусад төслийг нь гадаадын болон хувийн хөрөнгө оруулалтаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүхий л хэлбэрээр хамтарч ажиллах боломж байгааг санал болгож байна.

-"Алсын хараа 2050" урт хугацааны бодлогын баримт бичиг тогтвортой байж чадах уу. 100 төсөл арга хэмжээг хэрэгжүүлснээр, эдийн засагт ямар ахиц гарах вэ?

- "Алсын хараа-2050" бодлогын баримт бичиг нь 9 тулгуур баримттай. Нэгдүгээрт, аль болох экспортын баримжаатай эдийн засгаа хөгжүүлэх шаардлагатай. Жишээлбэл, монгол гэдэг айл өрх уул уурхайгаар 689 ам.долларын орлого олдог. Үүнийг яаж баяжуулж нэмүү өртөг шингээх вэ гэдэг асуудал байна. Аж үйлдвэрийн салбар гэхэд, 28 сая ам.доллар олдог. Харин амьд мал гаргахад 9 ам.доллар, арьс шир 2 сая ам.доллар, газар тариалан 0.7 сая ам.долларын орлого олж байна. Үүнээс бид хүнсээ боловсруулж гаргах асуудал хөндөгдөж байна. Нэг хүнд ногдох газар нутаг, малын тоогоор дэлхийд нэгдүгээрт жагсдаг хэдий ч хүнсний экспортын орлого туйлын хангалтгүй үзүүлэлттэй байна.

"Алсын хараа-2050" баримт бичгийн гол философи бол экспортын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал юм. Одоо уул уурхайгаас 90 хувийн хамааралтай байгаа түвшинг хувааж маш яаралтайгаар нэгдүгээр 10 жилийн дотор 100 төслөө хэрэгжүүлэхгүй бол асуудал хүндэрнэ. Ингэхийн тулд, эхлээд уул уурхайг, ялангуяа нүүрсийг түлхүү ашиглах ёстой. Учир нь дэлхийн зах зээлд нүүрсний хэрэглээ хумигдаж байна.

Манай улс уул уурхайн техник, суудлын автомашинд жил бүр 200 сая ам.доллар зарцуулж байна. Тиймээс нийтийн тээврийн илүү сайжруулснаар энэ зарлага багасна.

Барилгын материалын хувьд, 107 сая ам.долларын зарлагатай. Жишээлбэл, "Залуус 1, 2, 3" орон сууцны том хөтөлбөр хэрэгжсэнээр, барилгын материал худалдан авах зарлага нэмэгдэнэ. Тиймээс цементийн үйлдвэрийг дэмжих зайлшгүй шаардлагатай. Төмрийн үйлдвэр байгуулж арматурыг дотооддоо үйлдвэрлэж чаддаг болох ёстой. Мод, модон эдлэл, тавилгаа дотооддоо хийх хэрэгтэй.

Өнөөдөр бид хорио цээрээс болж өндөгнийхөө дотоодын хэрэгцээг ч хангаж чадахгүй байна. Тамхинд 16 сая ам.доллар, хүнсэнд 180 сая ам.доллар гадагш гаргаж байна. Хүнсээ дотооддоо хангах үйлдвэрлэл рүү шилжихэд "Алсын хараа-2050" урт хугацааны бодлого чиглэхээс гарцгүй.

Гэр ахуйн цахилгаан барааны хэрэгсэлд 31 сая ам.доллар зардаг. Дизель түлшинд 130-140 сая ам.доллар алдаж байгаа. Нефтийн үйлдвэр бариад түүнийг орлуулах нь зүй.

Цахилгаан эрчим хүчнээс 41 сая ам.долларын зарлага гаргаж байна. Тавантолгой цахилгаан станц баригдвал жил бүр 300-400 сая ам.доллар дотоодод үлдэнэ.

Гадаадад боловсрол эзэмшихэд 110 сая ам.доллар зарцуулж байна. Тиймээс БШУ-ны сайд их, дээд сургуулиудын өрсөлдөх чадварыг сайжруулах ёстой.

Аялал жуулчлалаас нэг сая ам.доллар ч олж чадахгүй хэрнээ 66 сая ам.долларыг гадагшаа аялж алдаж байна. Үүнээс дотоодын аялал жуулчлал хөгжих потенциал байна гэж харж байгаа.

Дээрээс нь зайлшгүй хийх реформ байгаа. Жишээлбэл, Авлигалын индексээр манай улс дэлхийд 108 дугаарт байна. Үүнийг яаралтай хоёр оронтой тоо руу оруулснаар, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбогдоно. Тиймээс "Цахим монгол"-той холбоотой ажил хийгдэх ёстой.

-"Залуус 1, 2, 3" орон сууцны хорооллыг барих байршил тодорхой болсон уу?

-"Залуус 1, 2, 3" орон сууцны хорооллыг барьж эхэлснээр, Хөшигийн хөндий хавьд, Яармагийн цаана, орон нутагт гэсэн төвлөрсөн гурван цэгт тооцож барина.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногт зориулсан ярилцлагыг шууд дамжуулав.

Сэтгэгдэл бичих