“Шилжин суурьшигчид” гэрэл зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа

оруулсан Алсын Хараа

 "Нүүх үү Суух уу Судалъя" аяны хүрээнд орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн бодит байдал, тулгамдаж буй асуудлыг гэрэл зургийн хальснаа буулгах мөн шилжилт хөдөлгөөнд судалгаатай, хариуцлагатай, мэдээлэлтэй хандахыг уриалах зорилго бүхий “ШИЛЖИН СУУРЬШИГЧИД” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааныг IOM Mongolia НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, МГЗНХ-Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Цэгц Медиа Групп хамтран цахимаар амжилттай зохион байгуулсан билээ.

Өнөөдөр “ШИЛЖИН СУУРЬШИГЧИД” гэрэл зургийн уралдааны дүн гарч шилдэг гэрэл зурагчид шалгарчээ.

КОВИД-19 цар тахлын үеийн хөл хорионы үед уралдаан зарлагдсан ч гэрэл зурагчид идэвхтэй оролцож нийт 50 орчим гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл хүлээн авснаас 33 гэрэл зурагчны 70 орчим бүтээл цахим үзэсгэлэнд оролцсон байна.

НЭГДҮГЭЭР БАЙР-т гэрэл зурагчин Э.Есүнгэ

ХОЁРДУГААР БАЙР-т гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн

ГУРАВДУГААР БАЙР-т гэрэл зурагчин Ш. Гэрэлсайхан

ТУСГАЙ БАЙР-т гэрэл зурагчин Д.Баттулга

МГЗНХ-ны нэрэмжит шагналт гэрэл зурагчин Г.Өнөболд

Бүтээлийн нэр: “Сүүлчийн нүүдэлчин”

МГЗНХ-ны нэрэмжит шагналт гэрэл зурагчин А. Сэргэлэн

МГЗНХ-ны нэрэмжит шагналт гэрэл зурагчин Б.Рэнцэндорж

Сэтгэгдэл бичих