Монголбанк хоёрдугаар сард 643.5 кг үнэт металл худалдан авлаа

оруулсан Алсын Хараа

Монголбанк энэ оны хоёрдугаар сард 643.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2 тн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 309 кг-аар багассаныг төв банк мэдээлэв.

Монголбанкны Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.5 кг,  Баянхонгор аймаг дахь салбар өнгөрсөн хоёрдугаар сард 36.6 кг үнэт металл худалдан авчээ.

Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш хоёрдугаар сард 165,914.57 төгрөг байв.

Сэтгэгдэл бичих