Улаанбаатар хот “Өглөөний гудамж”-тай болно

оруулсан Алсын Хараа

Нийслэл Улаанбаатар хот дэлхийн хотуудын жишгээр удахгүй “Өглөөний гудамж”-тай болно.

Өглөөний гудамжуудтай болсноор иргэд 06.00-09.00 цагийн хооронд буюу ажил, сургуульдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах, худалдаа наймаа хийх, өглөөний гүйлт, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалтад хамрагдах боломжтой. Иргэд номын сан, сургалт дамжаа, төрийн үйлчилгээ авахад 09.00-10.00 цагийг хүлээх шаардлагагүй гэсэн үг.

Өмнө нь Сонгинохайрхан дүүрэгт 2018 онд анх “Өглөөний гудамж” байгуулахад иргэд ихээр талархаж байжээ.

Сэтгэгдэл бичих