МОНГОЛ ЭРДЭМТДИЙН БҮТЭЭЖ БУЙ ШҮЛСНЭЭС КОВИДЫГ ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУРЫН ХАРИУ НЬ 90 МИНУТАД ГАРДАГ

оруулсан Алсын Хараа

Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуулийн эрдэмтдийн төлөөлөл SARS-Cov-2-ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ/PCR оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлээд буй.

Шүлснээс шинжилгээ авч Ковид-19 вирусийг илрүүлэх оношлуур нь ирэх гуравдугаар сард дуусгавар болох юм.

Төслийн удирдагч Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр бол зөвлөх Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Батбаатар нар ахлан АШУИС-ийн 10 гаруй эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй.

Тэгвэл өнөөдрийн/2021.02.19/ “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний талаарх мэдээллийн үеэр УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “АШУИС-ийн эрдэмтдийн бүтээж буй шүлснээс коронавирусийг илрүүлэх ПСР оношлуурын хариу нь 90 минутад гарна” гэсэн юм.

Хамар залгиураас авдаг ПСР шинжилгээг бодвол нэн хялбар, өвдөхгүйн дээр хариу нь 16 дахин хурдан буюу ердөө 90 минутад гарна.

Сэтгэгдэл бичих