Олон улсын цахим тоглоомын тэмцээнд Монголын баг түрүүлж 17 мянган ам.доллар хүртэв

оруулсан Алсын Хараа

Олон улсын цахим тоглоомын "Valve" корпорацаас зохион байгуулсан "dota2" төрлийн "DPC 2021: S1 – SEA" тэмцээний доод шатанд Монголын "Lilgun" баг түрүүлэв.

Тэмцээний сүүлийн өдөр /2021.02.25/ Мьянмарын "Yangon Galacticos" багийг хоёр ээлжийн тоглолтод хожсоноор нийт таван хожил, хоёр хожигдолтой тэргүүлж, 17 мянган ам.долларын эзэд болжээ. Тэд ирэх улиралд дээд шатанд өрсөлдөх юм байна.

"Lilgun" баг "DPC 2021: S1 - SEA" тэмцээнд Hard support – Б.Хишигбат “Hishgee”, Support – Н.Батбаясгалан “Ace12”, Offlane – М.Төгөлдөр “Marvel”, Carry – Б.Алтангинж “Lil”, Mid lane– О.Сүхбат “Sancity” гэсэн бүрэлдэхүүнтэй өрсөлджээ.

Lilgun баг өмнө нь 2021 оны эхээр MESA буюу Монголын цахим спортын холбооноос зохион байгуулсан "MESA Pro Series #2" тэмцээнд түрүүлсэн юм.

Сэтгэгдэл бичих