МАН хотын дарга Х.Нямбаатартайгаа газар тэнгэр нийлтэл үзэж тарж байна. Түүнээс муу муухай амьтан байхгүй. Үүнээс болж нам баларч байгаа гэсэн аятай…
Монгол Улс эзнээ шилгээчхээд эмээлээ гэдсэндээ авчхаад туйлж яваа морь шиг болжээ. Адуу мал их ярьдаг болсон болохоор ийм зүйрлэл хэллээ. Ойлгох…
“Рио Тинто” групп Хятадын төрийн өмчит “Чайналко” компанитай хөрөнгийг хувьцаагаар солилцох асуудлыг хэлэлцэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ. Ингэснээр дэлхийн хоёр дахь том уурхайн тус компани дахь “Чайналко” компанийн эзэмшдэг хувьцааг 11 орчим хувь хүртэл буурах магадлалтай байна. Энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжууд “Ройтерс” агентлагт мэдээлснээр, уг тохиролцооны дагуу “Чайналко” компани “Рио Тинто” дахь хувьцааныхаа зарим хэсгийг тус компанийн гол хөрөнгүүдээр солих ажээ. Энэхүү алхам нь “Рио”-д хувьцаагаа эргүүлэн худалдаж авах ажлыг дахин эхлүүлэх, нарийн төвөгтэй өмчлөлийн бүтцээр хязгаарлагдсан шинэ стратегийн хэлэлцээрүүдийг хийх боломжийг олгож магадгүй байна. “Рио Тинто” болон “Чайналко”-гийн зүгээс тайлбар өгөөгүй байна. Хятадын уул уурхайн компани анх 2008 онд давхар бүртгэлтэй тус компанийн Лондонд бүртгэлтэй салбар болох “Rio Tinto Plc”-гийн 15 орчим хувийн хувьцааг худалдаж авчээ. Уг худалдан авалт нь Австралийн Засгийн газрын хатуу нөхцөлтэй хийгдсэн бөгөөд үүнд хувьцаагаа зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлэхийг хориглох, удирдах зөвлөлд төлөөлөлгүй байх зэрэг шаардлагууд багтжээ. Санал болгож буй хөрөнгө солилцоо нь удаан хугацааны турш үргэлжилж буй удирдлагын бүтцийн саад бэрхшээлийг шийдвэрлэхэд тусалж магадгүй байна. Талуудын хэлэлцэх магадлалтай төслүүдийн дунд Гвиней дэх “Рио”-гийн асар том Симанду төмрийн хүдрийн орд байгаа бөгөөд уг төслийн 75 хувь нь Хятадын эзэмшилд байдаг. Мөн Монгол дахь Оюутолгой зэсийн уурхай багтаж байгаа ажээ. Өөр нэг хийгдэх боломжтой солилцоо бол “Rio”-гийн титаны бизнес байж магадгүй байна. Уг бизнес нь шинэ гүйцэтгэх захирал Саймон Троттын өргөн хүрээтэй бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг юм. “Рио”-гийн төмрийн хүдрийн группийг удирдаж байсан С.Тротт наймдугаар сард шинэ албан тушаалдаа орсныхоо дараа компанийг төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагаан-литийн гэсэн гурван үндсэн нэгж болгон үйл ажиллагааг оновчтой болгохын тулд шинэчлэл хийж байгаа юм.
“Рио Тинто” групп Хятадын төрийн өмчит “Чайналко” компанитай хөрөнгийг хувьцаагаар солилцох асуудлыг хэлэлцэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ. Ингэснээр дэлхийн хоёр дахь том…
Шинэ мэдээ
-
-
Эдийн засаг
ЦАХИМААР БАРАА ХУДАЛДАН АВДАГ ИРГЭДИЙГ СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааМонголбанк нь Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох Төлбөрийн тэнцлийн статистикийг боловсруулж, олон нийтэд мэдээлдэг. Энэхүү статистикийн чанарыг сайжруулах зорилгоор…
-
ОнцлохУлс төр
Захиалгат нислэгээр Энэтхэг Улсаас 219 лам хүүхдийг эх орондоо авч ирнэ
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааЗасгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Даваа гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав. Энэтхэгээс захиалгат…
-
ОнцлохУлс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлэв
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээнд, “Монгол эх орныхоо ирээдүйг дархлан…
-
ОнцлохЭрүүл мэнд
Монгол Улсад коронавирусны батлагдсан тохиолдол 185 боллоо
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааУлсын хэмжээнд өчигдөр буюу өнгөрсөн сарын 31-нд 371 хүнд шинжилгээ хийснээс 6 хүнд шинэ коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. Ингэснээр…
-
ОнцлохЭрүүл мэнд
Д.НЯМХҮҮ:ХҮҮХДИЙН БАЯРЫН ҮЕЭР ГЭРТЭЭ ЦОМХОН ХҮРЭЭНД ТЭМДЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааСүүлийн 24 цагийн хугацаанд нийт 31 шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнд: Тандалтын хоёр сорьц Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолооч Сэлэнгэ…
-
НийгэмОнцлох
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсооно
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааӨнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, НЗДТГ-ын зүгээс Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй холбогдох албаныхан амь эрсэдсэн дөрвөн хүүхдийн гэрт нь…
-
ОнцлохЭдийн засаг
МОНГОЛ УЛС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ХАНГАЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГЭЖ ФАТФ ДҮГНЭЛЭЭ
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааМонгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны 10 дугаар…