ДЭМБ Оросын коронавирусын эсрэг вакцины талаар хангалттай мэдээлэл аваагүй гэв

оруулсан Алсын Хараа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлын ахлах зөвлөх Брюс Эйлворд мэдэгдэхдээ, дэлхий даяар коронавирусын эсрэг 170 гаруй вакцин бүтээх ажиллагаа эрчимтэй өрнөж буйг тэмдэглээд ОХУ-ын вакцины талаар тус байгууллага хангалттай мэдээлэл хараахан аваагүй тул түүнийг өргөн дэлгэр хэрэглэхийг зөвлөх боломжгүй гэжээ.

Тэрээр, “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ОХУ-ын зохих албадад хандан вакцины статус, клиникийн туршилтуудын үр дүн зэрэг нэмэлт мэдээлэл авахыг хүссэн. Тэдгээр мэдээллийг нягталж үзсэний дараа л цаашдын алхмуудаа тодорхойлох болно” гэсэн байна.

ОХУ энэ сарын 11-нд коронавирусын эсрэг дэлхийд анхны “Спутник V” нэртэй вакциныг албан ёсоор бүртгэн ойрын хоёр долоо хоногт тус улсын эмч нарыг вакцинжуулах юуны түрүүнд вакцинжуулах болсноо зарласан билээ.

Сэтгэгдэл бичих