Улсын хэмжээнд инфляцын түвшин энэ оны есдүгээр сард 10.1 хувьтай гарч байсан бол аравдугаар сарын 9%-тай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны аравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9 хувь, өмнөх оны эцсээс 6.7 хувь өссөн байна.
Мөн өмнөх сараас 0.3 хувиар өссөн аж.
Өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлсийг харвал:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.7 хувь,
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.4 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь,
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь,
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь,
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.9,
- Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.