Д.Ирмүүн: Монголын эдийн засгийн форум гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, боломжийг нээсэн шийдэл байх болно

оруулсан Алсын Хараа

Монгол Улсад энэ сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдах “ Монголд тавтай морил” уриатай Эдийн засгийн форумын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүнтэй ярилцлаа.

"Эдийн засгийн форумд “Жи Пи Морган”, "Голдман сакс" зэрэг дэлхийд түүчээлэгч банк, санхүүгийн байгууллагын удирдлагууд оролцоно"

-Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаж 2023-2025 оныг Монголд зочлох жилээр зарласантай холбогдуулан “Монголын эдийн засгийн форум”-ыг тун удахгүй зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн форумын онцлогоос яриагаа эхэлье?

-Монголын эдийн засгийн форум 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Анх 2010 онд эхэлж хийгдэж байсан юм билээ. Тухайн үед эрх барьж байсан үе үеийн Засгийн газар өөрсдийнхөө бодлогын тэргүүлэх чиглэлийн үндсэн сэдвийн хүрээнд уг форумыг зохион байгуулсан байдаг. Тухайлбал өнгөрсөн онд “Шинэ сэргэлт” сэдвээр зохион байгуулагдсан. Энэ жилийн форум “Монголд тавтай морил” уриан дор зохион байгуулагдана. Энэ уриан дотор хоёр агуулга багтаж байгаа юм.

Нэгдүгээрт, Монгол Улсад ирж буй хөрөнгө оруулагчдыг урьж буй хэлбэр бол хоёр дахь агуулга нь аялал жуулчлалаар ирж буй хүмүүсийг уриалж буй хэлбэр юм. Монгол Улс 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Дан ганц аялал жуулчлалаар орж ирж буй хүмүүст зориулах биш, хөрөнгө оруулагчдыг татах ажил хийгдэж байна.

Жил бүрийн эдийн засгийн форум өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Энэ жилийн гол онцлог нь 1500 дотоод, гадаадын зочдыг урьж оролцуулж байгаа бөгөөд Монгол Улс түүхэндээ анх удаа өндөр, дээд зэрэглэлийн зочдыг хамруулж оролцуулж буйгаараа давуу тал болох юм. Тодруулбал, томоохон хөрөнгө оруулалтын сангууд, банкнуудын төлөөллүүд ирж оролцох юм. Үүнд АНУ-ын анхны томоохон арилжааны банкнуудын нэг болох “Жи Пи Морган” болон "Голдман сакс" гэх мэт дэлхийд түүчээлдэг том хөрөнгө оруулалтын банкуудын удирдлагууд ирж оролцох юм. Мөн Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч болох Рио Тинто групп ТУЗ-ийн түвшинд бүгд ирж оролцоно.Эдгээрээс гадна зарим улс орны төрийн тэргүүн, сайд нар урилгаар ирж байгаа. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр Монгол Улс дэлхийн анхаарлын төвд буцаж орж байна гэсэн үг.

"Монгол Улс цар тахлыг амжилттай даван туулж, алдагдсан боломжийнхоо 1.3 жилийг хожиж, нүүдэл хийсэн"

- Гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчныг бүрдүүлж чадахгүй байгаагаас тэдний эрх ашгийг хохироосон тохиолдол өнгөрсөн хугацаанд багагүй гарсан.Тэдний хэлдэг гол шүүмжлэл нь дэд бүтэц хөгжөөгүй гэдэг бол гол айдас нь хууль эрх зүйн орчны баталгаа байдаггүй гэж ярьдаг. Энэ байдал өөрчлөгдсөн үү?

Та бүхэн санаж байгаа бол 2010-2012 оны үед Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарч, гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг маш ихээр татдаг байсан. Тэр цагаас хойш хөрөнгө оруулалтууд буурсан үзүүлэлттэй гарсан байдаг. Харин энэ цаг үед шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр Монгол улс эдийн засгаа шинэ хандлагаар сэргээж, дэлхийн анхаарлын төвд авчирч чадаж байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь бид маш богинохон хугацаанд -4.7 хувьтай байсан эдийн засгийг өнөөдөр 7.8 хувьтай болгож чадсан.

Үүнээс гадна бүс нутагтаа ковид-19 цар тахлыг хамгийн түрүүнд даван туулж чадсанаа зарлаад эдийн засгаа бусад улс оронтой харьцуулахад 1.3 жилийг хожиж сэргээж чадсан. Анх удаа Монгол Улс 10 жилийн турш гацсан 4500 ам.доллар дээр тогтсон ДНБ-ныг 5000 ам.доллар болгосон байна. Одоо энэ өсөлтийг бид өрх бүрт наалдуулах, айл өрхийн хаалгаар ордог байх бодлогыг л баримталж байгаа юм. Энэ бодлогыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн форумыг зохион байгуулж буй нэг зорилт нь оршиж байгаа гэж хэлж болно.

Монгол Улсын нэг онцлог нь далайд гарцгүй 40 гаруй улсаас 14 улс нь хөгжиж байгаа орнууд байгаа бол Монгол Улс эдийн засгийн үзүүлэлтээрээ тодорхой ахисан түвшинд эрэмбэлэгдэж байна. НҮБ хүртэл манай улсыг далайд гарцгүй орнууд дунд түүчээлэгч орон гэж албан ёсоор хүлээн зөвшөөрдөг. Тиймээс энэ амжилтыг бид мөн ярилцаж, ахиулахын төлөө зорьж бодлогоо чиглүүлэх ёстой.

Бүс нутгийн хэмжээнд Монгол Улсад эдийн засгаа хөгжүүлэх ямар боломж байна вэ гэдэг гарц, шийдлийг эрэлхийлэх юм. Эдийн засгийн форумаар дээрх агуулгуудаас гадна цахим шилжилт, санхүүгийн зах зээлийн асуудлаар ярилцана. Мөн хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийн хүрээнд ярина. Яагаад хөрөнгө оруулалтын хуулийг ярих болов гэхээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн маш олон гадны компаниуд байдаг. Гэтэл зарим гадаадын компаниуд хөрөнгө оруулалтын орчин таагүй бүрдсэн гэж үздэг.

Тэгэхээр бид хөрөнгө оруулалтын шинэ хуулийг боловсруулахдаа нийгмийн бүх оролцогч талуудыг харгалзан үзсэн. Бүр хөрөнгө оруулаад хохирсон компаниудын шаардлагыг шингээж уг төслийг боловсруулсан байдаг. Товчхондоо ханатай, бодитой хууль болсон гэсэн үг. Энэ хөрөнгө оруулалтын гол нуруу нь юу юм гэхээр ерөөсөө л хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах явдал.

- Нөгөө талаасаа зорьж ирж буй гадаадын зочид, хөрөнгө оруулагчдад манай улс ямар баталгаа өгч чадах вэ? Монголын зах зээлд хөрөнгө оруулах салбарын таатай орчныг бүрдүүлэх ажил хэр хангагдаж байна гэж та үзэх вэ?

- Монголын эдийн засгийн форумд удирдах түвшний 400-700 орчим зочид ирнэ. Тухайн хүмүүсийн хувьд Монголыг хөгжиж буй зах зээл талаас нь харж байгаа. Хөрөнгө оруулахад хэр таатай орчин байна гэдгийг судлах гэж ирж байгаа юм. Харилцан ашигтай байдлыг амлаж чадаж байна уу үгүй юу гэдгийг харна. Түүнээс гадна төр засаг нь хэр тогтвортой байгааг хардаг. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны эрэлт, нийлүүлэлт ямар түвшинд байгааг мөн судалдаг. Тиймээс бид гадаадын хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай байдлын санал тавих ёстой. Үүний тулд хууль эрх зүйн орчин сайн байх хэрэгтэй. Энэ утгаараа хөрөнгө оруулалтын тухай шинэчилсэн хуулийн хэрэгжилт үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

Аливаа улс орон өөртөө хөрөнгө оруулалтыг татна гэдэг бол цэвэр бодлогын өрсөлдөөн байдаг. Энэ бодлогын өрсөлдөөнийг бид хийж чадаж байгаа гэдгээ гадаадын зочдод харуулах таатай завшаан бүрдэж байна.

"Шинэ сэргэлтийн бодлого шинэ цагийн өөрчлөлтөд тохируулагдсан"

-Монгол Улс Ази, Европын хоёр том тоглогч улсын дунд оршиж байна. ОХУ цэргийн тусгай ажиллагаагаа цаашид ч мөн үргэлжлүүлэхээ мэдэгдээд буй. Ковидын үеийн хоёр жилд хил хаалттай байснаас БНХАУ-аас хамаарах бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдахад хүрч багагүй хүндрэлийг бид даван туулсан. Худалдааны зах зээлийн гуравдагч гарцыг хэрхэн өргөжүүлэн тэлэх бодлого баримталж байгаа вэ?

-Үнэхээр тийм. Цар тахлын нөлөөгөөр Монгол улс маш их эдийн засгийн алдагдалд орсон. Энэ хүндрэл ганц манай улсад ч биш, дэлхийн ихэнх улс орныг хамарсан. Худалдаа наймаа царцаж, нийгмийн амьдрал зогсонги байдалд орж, зах зээлийн орчин агшиж, худалдааны харилцаа хасах түвшинд очсон. Үүнээс болж нийлүүлэлтийн хомсдол үүссэн. Энэ хүндрэлүүдийг даван туулахын тулд улс орон бүр өөрийн гэсэн бодлого төлөвлөж шуурхай арга хэмжээ авах ажлыг эрчимжүүлж ирсэн. Үүний нэг жишээ нь Монгол Улсын авч хэрэгжүүлсэн шинэ сэргэлтийн бодлого юм.

Саяхан болсон БНХАУ-ын Тяньжинь хотод болсон 14 дэх удаагийн “Зуны Давос”-ын үндсэн сэдэв нь алдагдсан 10 жилийн талаарх сэдэв байсан. Яагаад алдагдсан 10 жил гэж ярьж байна вэ гэхээр цар тахал бүтэн хоёр жилийн турш үргэлжилсэн хэр нь түүний учруулсан хор уршиг дэлхийн улс орнуудын хөгжил, эдийн засгийн байдлыг 10 жилээр ухраасан гэж үздэг. Алдагдсан цаг хугацааг гүйцэхийн тулд цоо шинэ хандлагаар шинэ нөхцөл байдалд тохируулан эдийн засаг, нийгмийнхээ бодлогыг гаргаж ирэхээс өөр аргагүй болсон.

Цар тахлын дараагаар манай хойд хөршид үүссэн геополитикийн асуудал нь үнийн өсөлт, эрчим хүч, шатахууны үнийн өсөлт, хомсдол зэрэг асуудлыг дагуулж эхэлсэн. Тиймээс улс орнууд хямралын эсрэг бодлогуудыг гаргаж ирэх шаардлагатай болсон. Монгол Улс ч мөн энэ жишгээр явж байна.

-Гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхдог салбар нь уул уурхай гэсэн судалгаа байна л даа. Одоо бол шавхагдах баялгаас сэргээгдэх баялаг руу хөрөнгө оруулалт татах бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж байх шиг байна. Нэг жишээ нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, ашгийг нь хүртэх чиглэлд ихээхэн анхаарал хандуулах болсон байна?

-Хоёр зүйл бий. Нэгдүгээрт гадаадын хөрөнгө оруулалтыг мөнгөн дүнгээр авч үзвэл 41.2 тэрбум ам.доллар гэсэн тооцоолол бий. Үүний дийлэнх хувь нь Оюутолгойн төсөл рүү орсон байдаг. Судалгаанаас харахад ихэнх нь уул уурхай болон олборлолтын салбарт хөрөнгө оруулсан байдаг.

Хоёрдугаарт, Монгол Улсын экспортын бүтцийг авч үзвэл 93 хувь нь уул уурхайн экспорт байна. Үүний 7 хувь нь уул уурхайн бус экспортыг эзэлж байна. Энэ бидэнд ямар дохиог ойлгуулж байна вэ гэхээр, Монгол Улс уул уурхайд суурилсан орлогоороо дамжуулж, цаашдаа адилхан хөрөнгө оруулалт хийж эхлэх нь зөв.

Эцэст нь тодруулж хэлэхэд Монгол Улс дэлхийн 55 улсад нийт 700 гаруй бүтээгдэхүүнийг экспортолдог. Гэсэн атал уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүний экспорт хангалтгүй байгаа. Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, нэр төрлийг нь олшруулахаас авхуулаад хийх ажил их байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

 

Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: UBN.mn

7 сэтгэгдэл

JenniferDrura 2024/02/18 - 15:47

Я извиняюсь, но, по-моему, Вы не правы. Давайте обсудим это. Пишите мне в PM, пообщаемся.
Here are four popular questions, what you have the opportunity find in the album "Theme games – on the page "Advanced https://uralfitness.com/news/sportivnoe-pitanie-antioksidanty-i-svobodnye-radikaly/ filters" on this page.

Хариулах
Kimberlyhaupe 2024/02/19 - 18:25

Хоть пару людей с пониманием нашлось
Create a boundaries https://www.entrepreneurgirl.com/2017/05/30/karen-bokram-how-i-started-girls-life-magazine/ for yourself. there are ways in which you can a little reduce the advantage of the institution over you by playing wisely, respectively prolonging time limit/time battles, but luck still is the most valuable factor determining your luck.

Хариулах
Jessevop 2024/02/21 - 00:59

Конечно нет.
as already mentioned, the safe transfer of money to the https://markbogdanovic.com/2024/01/30/slottica-casino-es-una-nueva-plataforma-de-juegos-sobre-casualidad-en-linea-descripcion-asi-como-oportunidades/ and withdrawal they are from your gaming accounts just necessary for the sake of your pleasure.

Хариулах
Danatup 2024/02/21 - 09:04

уже есть,спс
in google play store or app store there are many of such browsers, dependent from your platform, however we advise players to use Google chrome, http://wordexpert.ru safari or firefox for reasonable entertainment.

Хариулах
Curtisdof 2024/03/05 - 17:09

Мдя , Грустновато как-то !!!!!!!!!!!!!
такие устройства (например, http://baljuvon.tj/index.php?subaction=userinfo&user=urenify светильник l-school 55 premium) дают стабильное распределение светового потока без бликов и цветовых искажений благодаря увеличенному числу световых точек.

Хариулах
Ernietoido 2024/09/10 - 02:08

Жаль, что сейчас не могу высказаться - опаздываю на встречу. Освобожусь - обязательно выскажу своё мнение по этому вопросу.
к каждой игре прилагается доступное изложение направленности, тематики, и нюансов, http://www.mododue.it/selfportrait-5/ которая позволяет максимально быстро заняться главным: наслаждением процессом!

Хариулах
Ernietoido 2024/09/10 - 11:40

Я думаю, что Вы не правы. Я уверен. Пишите мне в PM, пообщаемся.
Протестировать игровые автоматы онлайн с помощью этого может всякий желающий, http://www.professionistiliberi.it/portfolio/genesis/tl_sito/ даже если у него дополнительно нет профиля на сайте.

Хариулах

Сэтгэгдэл бичих