Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 454 төгрөгөөр суларчээ

оруулсан Алсын Хараа

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 4 дүгээр сард 3496.41 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 454.58 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 28.56 төгрөгөөр чангарчээ.

Монголбанкаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2023 оны 4 дүгээр сард 507.64 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 34.31 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 3.75 төгрөгөөр чангарсан байна. Түүнчлэн, төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 43.05 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.91 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 3.20 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хорооноос гаргасан нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэжээ.

Сэтгэгдэл бичих