ҮСХ-ны мэдээллээр, улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 их наяд төгрөг болжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөг буюу 34.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин тэнцвэржүүлсэн орлого 6.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 39.4 хувиар өссөнийг ҮСХ-ны хэлтсийн дарга Д.Баасан мэдээллээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.6 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.1 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна.