Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар, төсвийн байгууллагын дарга нар болон Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дарга /захирал/ нарт авлига албан тушаалын гэмт хэрэг болон төрийн албанд танил талаараа хууль зөрчин томилогдон ажиллаж байгаа албан тушаалтнуудыг яаралтай ажлаас нь чөлөөлөхийг чиглэл болгов.
Мөн Засгийн газраас дэвшүүлсэн 5Ш ажиллагааг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатанд онцгой анхаарч, нийтийн албанд танилын хүрээ, зүй бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй этгээд томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, нийтийн албанд итгэх итгэлийг нэмэгдүүлж ажиллахыг чиглэл болгожээ.
Төрийн албанд хууль зөрчин томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор дуусгавар болгож, төрийн албанаас чөлөөлөхийг даалгажээ. Доор дурдсан 11 үндэслэлд хамаарах албан тушаалтнуудыг төрийн албанаас чөлөөлөх юм байна.