Алт, мөнгөн фольго маркийг 1993 оны нэгдүгээр сарын 5-нд гүйлгээнд гаргажээ. Монголын хамгийн анхны алт, мөнгөн фольго дээр тусгай хэвээр шахаж хэвлэсэн марк юм. 9 төрлийн нийт 36 ширхэгийг байгаль хамгааллын сэдвээр гаргасан байна. 63х46 мм, 79х53 мм хэмжээтэй юм.
Манай улс “Элдэв-Очир” нэртэй анхны маркийг 1924 онд хэвлэн гаргаснаас хойш өнөөг хүртэл 1082 сэдвийн хүрээнд 4000 гаруй марк гаргаад байна.