НӨАТ-ын тухай хуулийн дагуу улсын хэмжээнд иргэд, ААН-үүдийн худалдан авсан бараа, үйлчилгээний үнийн дүнгийн 2 хувийг буцаан олгож байна.
Энэ оны II улирлын буцаан олголт өнөөдөр эхэлсэн. Сангийн сайдын тушаалаар НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал тутамд олгодог болсон юм. Ингэхдээ I улирлынхыг оны 4 дүгээр сард, II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард, III улирлынхыг 10 дугаар сард, IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард олгодог болсон.
Энэ оны эхний улиралд 1, 023, 235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгосон бол энэ оны II улирлын худалдан авалтын баримтын бүртгэлд үндэслэн 1.1 сая иргэнд 45.5 тэрбум төгрөгийг өнөөдөр багтаан шилжүүлж буйг Татварын ерөнхий газраас мэдээллээ.