ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 9-нд улсын хэмжээнд 21,470 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд таван хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. Батлагдсан таван тохиолдлын дөрөв нь Улаанбаатар хотод бүртггэдсэн бөгөөд сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал/гэр бүлийн гишүүд/ бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Нэг хүн нь ХӨСҮТ-ийн сувилагч байна.
Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Сэлэнгэ аймгийн нэгдсэн төв эмнэлэгт коронавируст халдвартай 505 хүн эмчлүүлж байгаагаас дийлэнхэд нь хуурай ханиалгах шинж тэмдэг илэрч байна.
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусээр халдварласан хүмүүст илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгийг танилцуулсан юм.
Харин 15-19 хувьд нь хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, 10-12 хувьд халуурах, нусгайрах, 4.8-10 хувьд үнэр, амт алдагдах, булчин өвдөх, үе мөч өвдөх, ядрах, 3 хувьд нь дотор муухайрах, хоолонд дургүй болох, суулгах, хамраас цус гарах, хамар хоолой хуурайших, ухаан балартах, амьсгаадах, хавиргаар хатгах, цээж хөндүүрлэх зовуурь илэрч байгаа аж.
Насны хувьд, гурван сартайгаас 91 хүртэлх насны хүмүүс эмчлүүлж байгаа юм. Харин 30-39 насны хүмүүс уг халдвараар давамгайлан өвджээ.
Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 898 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 505 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд зургаа, хүндэвтэр 84, хөнгөн 414 байна" гэлээ.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 447: /2020.12.10-ны байдлаар/
- Сэлэнгэд - 207
- Улаанбаатарт - 132
- Дархан-Уулд - 45
- Орхонд - 25
- Дорноговьд - 31
- Говьсүмбэрт - 4
- Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.
Хүн хоорондын зайг барихгүй байх нь олон эрсдэл дагуулна гэдгийг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сануулав. Тэрбээр “Халдвартай нэг хүн дунджаар дөрвөн хүнд, зарим үед найман хүнд халдвар тарааж байна. Иймд хоорондын зай барихгүй бол гинжин хэлхээ үргэлжилсээр 30 хоногийн дараа гэхэд 2,800-3,200 хүн халдвар авах эрсдэлтэй. Ийм эрсдэлд хүрсний дараах гол хохирол нь өндөр настай болон архаг хууч өвчтэй хүмүүсийн амь насанд аюултай.
Ялангуяа эмнэлэг орныхоо ачааллыг даахгүйгээс хүн амд үзүүлэх эрүүл мэндийн бүх тусламж үйлчилгээ зогсох аюул авчирна. Тиймээс иргэд хүн хоорондын зайг маш сайн барьж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаас гадна бие биедээ хатуу шаардлага тавих хэрэгтэй байна.
Энэ нь нэг хүний асуудал биш бөгөөд нийт иргэд, улс орныхоо өмнө хүлээж байгаа хариуцлага гэдгийг иргэд ухамсарлах ёстой. Дэлхий дахинд хүн хоорондын зайг маш муу барьж байгаа хүмүүс нь залуучууд байна.
Залуус өөрсдөө клиникийн хувьд шинж тэмдэг багатай хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа боловч өөрийнхөө хамгийн хайртай, гэр бүлийнхээ эрсдэлт бүлгийн хүмүүст халдварыг тарааж хүндрэл учруулж байна. Иймд залуучууд хүн хоорондын зайг сайтар барьж, дэлхий дахинд хэрэгжүүлж буй гэртээ ч эрсдэлт бүлгийн хүнтэйгээ зайнаас харьцах зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай" гэсэн юм.
"Халдвар авсан хүмүүс дунд 3 сартайгаас эхлээд 91 настай хүн бий"
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Батлагдсан тохиолдлуудын:
- 30 гаруй хувьд хуурай ханиалгах
- 15-19 хувьд нь хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх,
- 10-12 хувьд нь халуурах, нусгайрах,
- 4.8-10 хувь үнэр амт мэдрэхгүй болох,булчин болон үе мөчөөр өвдөх, ядарч сульдах,
- 0.7-3 хувьд нь дотор муухайрах, суулгах, хамраас цус гарах, хамар хоолой хуурайших, цээж хөндүүрлэх, амьсгаадах ухаан балартах, амьсгаадах шинж тэмдгүүд тус тус илэрч байна. Халдвар авсан хүмүүс дунд 3 сартайгаас эхлээд 91 настай хүн бий" гэв.
Мөн тэрбээр "Улаанбаатар хотод ойрын хавьтлын 1,306 хүн тусгаарлагдаж байсан. Үүнээс 383 хүний 14 хоногийн ажиглалт тандалтын хугацаа дууссан учраас гэрийн ажиглалтад шилжүүлсэн.
Одоогоор ойрын хавьлуудаас хоёр дахь давтан шинжилгээ хийлгэсэн 543 хүн байгаа бол 340 хүн гурав дахь давтан шинжилгээгээ хийлгээд байна" гэдгийг хэллээ.