“Морьтой монгол аялал” энэ сарын 25-26-нд болно

оруулсан Алсын Хараа

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ЗДТГ, "Боржигон-Угтаалын бүх эрчүүдийн холбоо" хамтран энэ сарын 25-26-нд “Морьтой монгол аялал” зохин байгуулах гэж байна.

Олон зууны турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж, мал маллах, ан ав хийх, аян дайнд мордох, нүүдэл суудал, уналга ачилга, шуудан харилцаа зэрэг ахуй амьдралдаа адууг байнга ашиглаж ирсэн хэдий ч сүүлийн жилүүдэд энэ соёл алдагдахад хүрчээ.

1990-ээд оноос хойш буюу Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс эхлэн малчдын дийлэнх нь машин, мотоциклоор малаа хариулдаг болсон.

Тиймээс энэхүү морин аялал нь адууны өв соёл, ёс уламжлал, монгол эрийн малгай хувцас хэрэглэлийг сурталчлан таниулах, хэрэглээ болгон сэргээх, сум, орон нутгийнхаа түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулах зорилготой юм.

Зохион байгуулагчдын зүгээс “Морьтой монгол аялал”-д оролцох хүсэлтэй иргэдийг энэ сарын 22-ноос эхлэн бүртгэж эхэлнэ.

Оролцогчид монгол үндэсний хувцастай оролцох ба архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй, “аравт”-ын системээр, хагас цэрэгжилтийн зохион байгуулалтад орохыг зөвшөөрсөн морь бүхий иргэд байх ёстой хэмээн зохион байгуулагчид мэдээлэв.

Сэтгэгдэл бичих